Шууд Chart

НҮБ: Ойрын жилүүдэд дэлхийд хэт халах аюул нүүрлэнэ

2021-09-19 11:03:49

Дэлхийн засгийн газрууд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад чиглэсэн арга хэмжээнүүдийг авах амлалтуудыг өгч байгаа юм. Гэсэн ч дэлхий аюултай түвшинд халах эрсдэл тун ойрхон байгааг НҮБ-аас мэдэгдлээ. НҮБ-ын мэргэжилтнүүд 100 гаруй орноос цаг уурын урьдчилсан мэдээллүүдийг хүлээн авч, дүгнэлт хийсэн бөгөөд  2030 он гэхэд дэлхийн хүлэмжийн хийн ялгарлыг 45 хувиар бууруулах шаардлагатай байна гэлээ.

Хэрэв 45 хувиар бууруулаагүй тохиолдолд ойрын 10 жилд манай дэлхий, аж үйлдвэрлэлийн өмнөх үеэс 2.7 хэмээр дулаарна гэж үзэж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх Парисын хэлэлцээрээр баталсан дүрмийн дагуу улс орнууд хүлэмжийн хийг бууруулах төлөвлөгөөгөө таван жил тутамд шинэчилж байх ёстой. Энэхүү хэлэлцээрт 191 улс оролцож байгаагийн 113 нь хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах төлөвлөгөөгөө ирүүлээгүй байна. 

Энэ асуудалд яаралтай анхаарал хандуулж  арга хэмжээ авахгүй бол далайн түвшин дээшлэх, хар салхи дэгдэх, хэт халалт, ган гачигт гэх мэт байгалийн гамшиг тасрахгүй. Мөн байгалийн гамшигт өртөмтгий байдаг ядуу буурай орнууд хамгийн түрүүнд хүнд сорилтууд тулах болно гэж НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх эрдэмтдийн зөвлөлийн тайланд онцолжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

НҮБ: Ойрын жилүүдэд дэлхийд хэт халах аюул нүүрлэнэ  
Үзсэн: 734 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй