Шууд Chart

Элчин сайд Ш.Батцэцэг Кубын Дээд боловсролын сайд Хосе Саборидотай уулзав

2021-09-20 14:28:14

Элчин сайд Ш.Батцэцэг 2021 оны есдүгээр сарын 17-ны өдөр Кубын Дээд боловсролын сайд Хосе Рамон Саборидотай уулзаж, боловсролын салбар дахь хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов. Хоёр талын харилцаанд боловсролын салбар чухал байр суурь эзэлдгийг талууд онцолж, энэхүү уламжлалаа цаашид улам гүнзгийрүүлэх, боловсролын салбар, тэр дундаа хоёр орны их, дээд сургуулиудын хэлхээ холбоог нэмэгдүүлэх чиглэлээр хоёр талаас анхаарч ажиллахаа харилцан нотлов.

Кубын Засгийн газраас өнөөдрийг хүртэл монголын 140 гаруй оюутан, залууст тэтгэлэг олгосон бөгөөд салбартаа өндөр мэргэшсэн боловсон хүчин, эмч, мэргэжилтнүүд болсоор байна. Харин 2021-2022 оны хичээлийн жилээс эхлэн кубын залуусыг тэтгэлэгтэй сургах боломжийг манай Боловсрол, шинжлэх ухааны яамнаас олгоод байгаа юм.


Элчин сайд Ш.Батцэцэг Кубын Дээд боловсролын сайд Хосе Саборидотай уулзав  
Үзсэн: 598 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй