Шууд Chart

Өнөөдрийн зурхай /2014.05.23/

2014-05-23 07:59:26

Өнөөдөр аргын тооллын 2014 оны тавдугаар сарын 23. Баасан гараг.  Билгийн тооллын  XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн хаврын илүү дунд улаагчин туулай сарын 24.  Шувуун хушуут одтой, 1 цагаан мэнгэтэй хөх морь өдөр. Сугар гараг. Өдрийн барилдлага Түлэх.  Шүтэн барилдлага Хурьцахуй. Наран 5 цаг 22 минутад мандан, 20 цаг 38 минутад жаргана. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, тангараг тавих, гэр бүрэхэд сайн. Хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

* * *

Өрнийн зурхай 

Хонины орд (3/21-4/19): Хөгжилтэй өдөр. Өнөөдөр найз нөхөд эсвэл хамаатнууд айлчлан ирснээр цагийг сайхан өнгөрүүлэх боломж гарна. Олон хонинуудад нэр алдартай болох, зугаацан цэнгэх хүсэл төрнө. Сексийн харьцаанаас харилцан таашаал авна. Үдээс хойш тайван бясалгаж өнгөрөөхийг хичээ

 

 Үхрийн орд (4/20-5/20): Болгоомжлох өдөр. Түншүүдтэйгээ харьцах сургалт шинэ ажил эхэлхэд таагүйр. Од эрхэс таны эрүүл мэндэд аюул тулгарч буйг зааж байна. Хэрвээ та аялалд явах өөрөө машин жолоодох бол зам дээр болгоомжтой бай. Бэртэх авто осолд орж болзошгүй. Зөн билгээ дага.

 

Ихрийн орд (5/21-6/21): Таатай өдөр. Найз нөхөд чинь танд ажлын чухал зөвөлгөө өгөх болно. Тиймээс та ямар ч нөхцөлд сайжирч ялагч болно. Чанга ярьсаны улмаас хайрттайгаа маргалдаж болзошгүй. Гэвч нэгэнт таны зан ааш намдсан ч маргааны үөэр болсон зүйлээс болж тунирхах бололтой.


Мэлхийн орд (6/22-7/22):  Тайван өдөр. Өнөөдөр ямарваа нэгэн аялал, шинэ танил эсвэл болзоо танаас багагүй хэмжээний мөнгө эсвэл сэтгэлийн амар амгалан байдлыг үгүй хийх бололтой. Тиймээс өөрийн боломж бололцоог дүгнэж, хүсэл сонирхолоо тодорхойл. Амралтын өдрөө гадуур өнгөрөөх хүсэлтэй эмэгтэйчүүдийг урт удаан хугацааны турш итгэлтэй сайн найз болох шинэ танил хүлээж байна.
 

Арслангийн орд (7/23-8/22): Гунигтай өдөр. Та ажил дээрээ эсвэл гэртээ хэдий их завгүй байна төдий чинээ цаг хугацаа хурдан өнгөрөх болно гэдгийг санаарай. Санхүү, эд хөрөнгөтэй холбоотой асуудлууд анхаарал татах бололтой. Энэ нь хэдийгээр чухал зүйл хэдий ч та сонор сэрэмжтэй байх хэрэгтэй. Хийснийхээ дараа биш хийхээсээ өмнө сайн бод.
 

Охины орд (8/23-9/22): Урьд шөнийн хайр дурлалын үйлдэл салахгүй бодогдсоор байх болно. Ажил хэргийн холбоотой уулзалтууд ар араасааа дарах нь. Та ердийнхөөсөө илүү завгүй байх бололтой. Мөн та гэр бүлийн түүхийн талаарх сонирхолоо хөгжүүлэх болно. Мөрөөдөмтгий охиныхоны хувьд албан тушаал ойрхон мэт санагдана.

 

Жинлүүрийн орд (9/23-10/22): Тэмүүлэлтэй өдөр. Ойрын үед холбогдоогүй хамаатан садан гэр бүлийнхээ хүмүүстэйгээ холбоо барь. Дарамттай бүх зүйлийг мартан өөрийнхөө амьдралын бүхий л сайн сайхан зүйлийг бод. Хайр дурлал ойрхон байна. Гэнэтийн санал ирж болзошгүй. Аливаа зүйлийн үр бүтээлтэй байх үеийг хүлээх хэрэгтэй. Илүү зүйлд цагаа зарцуулахаас сэргийл. Санхүүгийн ашиг харагдаж байна.
 

Хилэнцийн орд (10/23-11/21): Идэвхигүй өдөр. Өнөөдөр та бүх зүйлийг алдаж ч болзошгүй. Найз нөхдийнхөө тусламжийг ав. Дотны хүмүүстэйгээ харьцахдаа тэвчээртэй хүлээцтэй бай. Учир нь ялихгүй зүйлч томоохон зөрчил болж болзошгүй. Чин сэтгэлээсээ илэн далангүй ярилцах боломжийг бий болго.

 

Нумын орд (11/22-12/21):  Сонирхолтой өдөр. Нумынхан яагаад өөрийнхөө дүр төрхөнд гонсгор байгаагаа шалга, дараа нь ирээдүйд ямар байх сайн талуудаа жагсааж бич. Санаанд оромгүй сюрприз өнөө орой таныг баярлуулна. Ахимаг насны хүмүүст тавих анхаарлаа нэмэгдүүл. Тэд ер бусааар ганцаардлыг мэдрэх болно.

 

Матрын орд (12/22-1/19): Ажил хэрэгч санал дэвшүүлэн удирдлагадаа хандахад таатай өдөр. Гэвч од эрхэс зорилгоо тодорхойлохыг зөвлөж байна. Заримдаа үр дүнд хүрэх үйл ажиллагаа үр дүнгээсээ илүү чухал байдаг. Хамт ажиллагсадтайгаа харьцаа муудах магадлалтай. Таны өөрийгөө хүндлэх чанар, зарим нэг хүйтэн хөндий байдал бусдад ихэмсэг бардам зан мэт буруу ойлгогдоно.

 

Хумхын орд (1/20-2/18): Өнөөдөр хумхынхан үйл ажил сэтгэл санаагаа төвлөрүүлэхэд бэрх байх болно. Тэд өнөөдөр маш хүчтэй сэтгэл хөдлөлтэй байж болзошгүй. Эртний танилтай холбоотой таагүй мэдээ сонсож болзошгүй. Алдаа гаргахгүйн тулд болгоомжтой байх хэрэгтэй.

 

Загасны орд (2/19-3/20): Завгүй өдөр. Таны карьер улам бүр өсөх болно. Бүх эд хөрөнгөө даатгуулж санаа зовох зүйлгүй амьдар. Бүтээлч загасны ордныхон интернет бизнес эхлэж болно. Та хүмүүнлэгийн тусламжийг дэмждэг бол өөрийн санаагаа дэвшүүл, амжилт олох болно. Магадгүй танд хувийн бизнесээ эхлэх боломж гарч ирнэ. Та ажлын бус цагаараа өвчтэй эцэг эхчүүд болон хүүхдүүдийг асрах шаардлага гарч магадгүй.
 


Өнөөдрийн зурхай /2014.05.23/  
Үзсэн: 1673 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй