Шууд Chart

ОХУ-ын Төрийн думын сонгуульд “Нэгдмэл Орос” нам тэргүүллээ

2021-09-21 15:48:05

Энэ сарын 17-19-ны өдрүүдэд ОХУ-д Төрийн думын 8 дахь удаагийн сонгуулийн санал хураалт янз бүрийн түвшинд явагдаж дууслаа. Санал хураалтын хэсгийн хороодын протоколын 99 хувийг боловсруулсан дүнгээр эрх баригч “нэгдмэл орос” нам нэг мандаттай тойрогт 80 гаруй хувийн санал авч тэргүүлсэн бол намын жагсаалтаар 49,82 хувийн саналаар ялалт байгуулаад байна.

Харин “коммунист нам 19 хувь, “Либерал-Ардчилсан” нам  7,49  “Шударга орос” 7,42 хувийн санал авсан талаар тус улсын сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ. Нэгдмэл орос намаас нэр дэвшигчид нэг мандаттай 199 тойрогт тэргүүлсэн байна. Ингэснээр хууль тогтоох эрх бүхий парламентын доод танхимын сонгуульд олонхийг суудлыг авчээ. Коммунист нам 9 мандат, Шударга Орос-Үнэний төлөө нам 8 мандатыг авсан бол 5 мандатыг бие даагчид авчээ. Үндсэндээ Төрийн думд улс төрийн 5 нам багтаад байна.

Сонгуульд оролцсон нийт санал өгөгчдийн ирц 45 хувиас илүү байсан байна. сонгуулийн явцыг ажиглагчид санал хураалтын үеэр хэд хэдэн удаагийн зөрчил гарсныг ч мэдээлсэн байна. Төрийн думын энэ удаагийн сонгуулийн санал хураалт цар тахлын нөхцөлд уялдуулан ОХУ-даа анх удаа 3 өдөр зохион байгуулагдсанаараа онцлогтой боллоо. Сонгогчид 12 мужийн захирагч, 39 бүс нутаг засаг захиргааны удирдах албан тушаалтнуудыг сонгосон юм. энэ удаагийн төрийн думын сонгуулийн санал хураалтад “Нэгдмэл орос” намын жагсаалтыг 5 нэр дэвшигч тэргүүлсэн байна. Үүнд, Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Коммуркийн эмнэлгийн ерөнхий эмч Денис Проценко, Хүүхдийн эрхийн комиссар Анна Кузнецова, Бүх оросын ардын фронтын гишүүн Анна Шмелева нар байгаа юм.

Улс төрийн 14 нам өрсөлдсөн энэ удаагийн сонгууль холимог системээр зохион байгуулагдсан. Холбооны намуудын нэрсийн жагсаалтад 3812 нэр дэвшигч бүртгэгдсэн бол нэг мандаттай тойрогт 2020 нэр дэвшигч өрсөлджээ . Энэ дагуу холбооны сонгуулийн нэг тойрогт 17, нэг мандаттай тойрогт 9 нэр дэвшигч өрсөлдсөн байна. Төрийн Думын нийт 450 гишүүнийг сонгож тэдгээрийн 225 нь нэг мандаттай тойргоос, үлдсэн 225 нь холбооны сонгуулийн тойрогт улс төрийн намуудын нэрсийн жагсаалтаар сонгогджээ.

2016 оны төрийн думын сонгуулиар нэгдмэл орос нам нэг мандаттай тойргоос 203 суудлыг авч байсан бол коммунист нам болон шударга орос нам 7 харин либерал ардчилсан нам 5 суудлыг авч байжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ-ын Төрийн думын сонгуульд “Нэгдмэл Орос” нам тэргүүллээ  
Үзсэн: 227 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй