Шууд Chart

АНУ 12-оос доош насны хүүхдийг ирэх сарын 31-нээс вакцинжуулна

2021-09-22 15:46:56

АНУ-д бага насны хүүхдүүд коронавирусээр халдварлах тохиолдол өдөр ирэх тусам нэмэгдсээр байна. Өнгөрсөн долоо хоногт АНУ-д бүртгэгдсэн халдварын тохиолдлын дөрөвний нэг нь 12-оос доош насны хүүхдүүд байгаа юм. Тэгвэл

Ийн АНУ 12-оос доош насны хүүхдүүдээ вакцинжуулах хоёр дахь улс болох гэж байна. Өмнө нь Куба улс өөрсдийн бүтээсэн вакцинаар 2-оос дээш насны хүүхдүүдээ вакцинжуулж эхэлсэн бол энэ удаа АНУ бага насны хүүхдүүдээ вакцинжуулах бэлтгэл ажлаа хангаж байна. АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газраас 12-оос дээш насны хүүхдийн вакцинжуулалтад Файзер вакциныг аюулгүй хэмээн дүгнэсэн бөгөөд өсвөр насныхны вакцинжуулалт хэвийн явагдаж байгаа. АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газрын зөвлөх Жеймс Хилдретийн хэлж байгаагаар 12-оос доош насны хүүхдүүдийг ч мөн Файзераар вакцинжуулах бөгөөд энэ ажлыг 10 дугаар сарын 31-нд буюу “Halloween”-ний баяраар эхлүүлэх төлөвтэй байна.

Өнгөрсөн долоо хоногт АНУ-д 226,000 орчим хүүхэд коронавирусний халдвар авсан. Энэ нь тус улсад бүртгэгдсэн нийт өвчлөлийн дөрөвний нэг нь болж байгаа юм. АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр өнгөрсөн долоо хоногт дунджаар 311 хүүхэд Ковид-19-ийн улмаас хүүхдийн эмнэлгүүдэд хэвтэн эмчлүүлж байна. Ингэснээр тус улсын олон мужид хүүхдийн эмнэлгүүд ачааллаа дийлэхээ больж байна. Өнгөрсөн баасан гарагт эрчимт эмчилгээний тасагт бүү хэл, энгийн тасгуудад хэвтэх оргүйн улмаас эмнэлгийн гадаа майхан барьж хонох эцэг эхчүүдийн тоо нэмэгдсээр байна.

Одоогоор бага насны хүүхдүүдэд вакцин хийж болох эсэх дээр 2, 3 шатны туршилт хийгдсэн байгаа. Энэ туршилтаар Файзер вакцин хийлгэсэн 5-11 насны хүүхдүүдийн биед эсрэг биет өндөрт тогтсон гэж Файзер-Баёонтек компанийн гаргасан нийтлэлд дурджээ. 

“Эцсийн эцэст хэрэв бид цар тахлыг зогсоомоор байвал АНУ-ын нийт хүн амын 85-90 хувийг вакцинжуулах шаардлагатай. Энэ нь насанд хүрэгчид, өсвөр насныхан, бага насны гэлтгүй хүн амыг бүгдийг хамарна гэсэн үг юм” гэж Файзер Баёонтек компанийн мэдэгдэлд дурдсан байна. Өнгөрсөн долоо хоногийн даваа гарагаас эхлэн коронавирустэй тэмцэх Жо Байдены шинэ төлөвлөгөө хэрэгжиж эхэлсэн бөгөөд тус улсын нийт ажиллах хүч буюу төрийн болон хувийн хэвшлийн албан хаагчид бүгд вакцинжуулалтад хамрагдсан байх ёстой гэсэн журам хэрэгжиж эхэлсэн. Хэрэв албан байгууллагууд вакцингүй хүн ажиллуулсан нь тогтоогдвол нэг ажилтанд 1000 долларын торгууль ногдоно. Мөн албан байгууллагууд долоо хоногт нэг удаа ажилчиддаа цалинтай чөлөө олгож коронавирусний шинжилгээнд хамруулна. Өмнө нь вакцинжуулалт сайн дураар явагдаж байсан бол одоо нөхцөл байдал өөрчлөгдөж заавал вакцинд хамрагдах шаардлагатай болж байна. Ингэж байж АНУ коронавирусний дэгдэлттэй үр дүнтэй тэмцэж чадна гэж Ерөнхийлөгч Жо Байден мэдэгдсэн юм. Албадан вакцинжуулалтыг Цагаан ордноос эхлүүлсэн бөгөөд энэ нь төрийн албаныхан хувийн хэвшлийн ажилчдад үлгэр дуурайлал үзүүлэх үүднээс юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ 12-оос доош насны хүүхдийг ирэх сарын 31-нээс вакцинжуулна  
Үзсэн: 753 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй