Шууд Chart

БНСУ-тай харилцаагаа сайжруулах боломжийн талаар хэлэлцэхэд бэлэн гэдгээ илэрхийллээ

2021-09-25 10:33:27

БНАСАУ хөрш БНСУ-тай харилцаагаа сайжруулах боломжуудын талаар хэлэлцэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. Гэхдээ үүний тулд Сөүл Пёньяны эсрэг дайсагнасан бодлого явуулахаа зогсоох ёстой гэж Умард Солонгосын Хөдөлмөрийн намын төв хорооны Сурталчилгаа, суртал хариуцсан салбарын орлогч дарга, Умардын удирдагч Ким Жон Уны дүү Ким Ё Чон мэдэгдсэнийг "Ёнхап" агентлаг дамжуулсан байна.

Энд мэдээлснээр Умард Солонгос хоёр улсын харилцааг сайжруулахад чиглэгдсэн үр дүнтэй яриа хэлэлцээ хийхэд нээлттэй гэдгийг тэмдэглэсэн байна. Мөн Ким Ё Чон БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Инийн Солонгосын дайн төгссөн тухай тунхаг бичигт гарын үсэг зурах санаачилгыг сонирхол татахуйц хэмээн тодорхойлсон ч арай эртэдсэн алхам гэж үзэж буйгаа илэрхийлснийг ч мэдээлсэн байна.

БНСУ-ын Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий ассамблейн 76-р чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцож үг хэлэхдээ хоёр Солонгос АНУ, эсвэл хоёр Солонгос, АНУ БНХАУ-ын удирдагчид байлцан Солонгосын хойгийн дайн дууссаныг албан ёсоор зарлахыг уриалсан юм. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНСУ-тай харилцаагаа сайжруулах боломжийн талаар хэлэлцэхэд бэлэн гэдгээ илэрхийллээ  
Үзсэн: 488 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй