Шууд Chart

Украинд олигархуудын эсрэг хууль батлагдлаа

2021-09-25 10:45:14

Украины Дээд Рад багагүй маргаан дагуулсан олигархуудын эсрэг хууль батлаад байна. Эдийн засаг, улс төрийн жин ихтэй хүмүүсийн хэт их нөлөөтэй  холбоотой үндэсний аюулгүй байдлын аюул заналхийллийн эсрэг тэмцэх тухай нэртэй тус хуулийг парламентын гишүүдийн олонхийн саналаар баталжээ. 

Тус хуульд олигархуудын бүртгэл хийхээр тусгасан байна. Харин энэ бүртгэлдээ нэгдүгээрт хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хэт их нөлөөтэй, улс төрийн амьдралд хэт их оролцоотой, монополь эрхтэй компаниуд эзэмшдэг, 83 сая ам.доллараас их хөрөнгөтэй хүмүүсийг олигарх хэмээн тодорхойлж бүртгэлд оруулахаар тусгасан байна.   

Харин энэ бүртгэлд багтсан иргэдийг улс төрийн намууд, нэр дэвшигчдэд дэмжлэг хандив үзүүлэхийг, томоохон хувьчлалд оролцохыг нь, улс төрийн аливаа уриа лоозонг сурталчилж, дэмжих ажиллагааг санхүүжүүлэхийг нь хориглосон байна. 

Мөн хуульд заасан тодорхойлолтуудын дагуу бүртгэлд нэр нь багтсан иргэд хөрөнгө орлогын мэдүүлгээ өгөх үүрэг хүлээх юм байна. Харин бүртгэлийг  Украины үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах зөвлөл хийхээр заагдсан байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Украинд олигархуудын эсрэг хууль батлагдлаа  
Үзсэн: 641 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй