Шууд Chart

Их Британи: Гадаад ажилчдад түр виз олгож, өндөр цалинтай ажиллуулна

2021-09-27 16:44:52

Их Британийн шатахуун түгээх станцуудад өнгөрсөн баасан гарагаас эхлэн урт дараалал үүссэн. Энэ дараалал шатахууны нөөцийн хомсдолтой бус харин ажиллах хүчний нөөцгүй болсонтой холбоотой юм. Харин хямралыг даван туулахын тулд тус улсын засгийн газар 10 мянга  гаруй гадаад ажилчдад түр виз олгохоо мэдэгдлээ.

Их Британи улс Брикситын дараах зарим нэг хямралуудад өртөж эхэлсэн нь ажиллах хүчний хямрал  юм. Европын Холбооны орнуудын иргэд урьдын адил Их Британид визгүй ажиллаж, амьдрах боломжгүй болсон. Ингэснээр тус улсад ажилладаг бусад орны ачааны машины жолооч нарын дутагдалд орж, шатахуун тээвэрлэлт удааширч, нөөц хомсдоно гэсэн шуугиан дэгдэж эхэлсэн юм.

Хэдийгээр тус улсын зам тээврийн сайд шатахуун нөөц хангалттай байгаа гэж мэдэгдсэн ч иргэд сандран урт дараалал үүсгэсээр байна. Харин ажиллах хүчний доголдлыг арилгахаар тус улсын засгийн газар 10 сая фунт стерлинг буюу 14 сая ам.долларыг Боловсролын яаманд шилжүүлж, хүнд даацын автомашин жолоодох C ангиллын үнэмлэх олгох сургалтад 3000 гаруй хүнийг хамруулахаар болсон байна. Энэхүү багц арга хэмжээнүүд нь тус улсад нүүрлээд байгаа энэ хямралыг даван туулахын тулд хийж эхэлсэн ажлууд юм.

Мөн "Засгийн газар, тээвэрчид, хүнсний үйлдвэрлэгчдэд ачааны машины жолоочийн дутагдлыг арилгахад нь туслахын тулд чадах бүхнээ хийсээр байна” гэж тус улсын Тээврийн сайд Грант Шэппс онцолсон юм. Тэрбээр, "Цар тахлын үед алгассан Зул сарын баярыг тэмдэглэх нь бидний хувьд маш чухал. Зул сарын бэлтгэл баярын бэлтгэл ажлыг үргэлжлүүлэхээр энэ арга хэмжээнүүдийг авч эхэлсэн" хэмээн мэдэгдсэн юм.

Түүний мэдээлснээр, хүнд даацын автомашины жолооч нарт 5 мянга, бусад 5.5 мянган визийг шувууны аж ахуйн ажилчдад олгоно. Үүнээс гадна тэтгэвэрт гарсан 1 сая гаруй том оврын ачаа тээврийн жолооч нарт ажлын санал тавихдаа  өндөр цалинг санал болгоно гэлээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Их Британи: Гадаад ажилчдад түр виз олгож, өндөр цалинтай ажиллуулна  
Үзсэн: 1470 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй