Шууд Chart

Бусдыг шүүмжлэхэд учир бий...

2014-05-23 14:18:21

Ажил хэргийн болон хувийн асуудлаар бид заримдаа хэн нэгнийг шүүмжлэх болдог. Иймд аливаа асуудалд шүүмжлэлтэй хандахдаа болгоомжтой байх хэрэгтэй. Үгийн цаана үг гэдэг. Болгоомжгүй хэлсэн нэг үгнээс болж жинхэнэ том хэрүүл үүсч болно.

- Танд гомдсон хүн өөрийгөө зөвтгөх гэж оролдоно.
- Эсвэл эсрэгээрээ таныг адилхан буруутгах болно.
- Урт удаан хугацааны турш таны хэлсэн үгэнд гомдсон найз чинь сэтгэл хөдлөлөөсөө болоод ямарч авир гаргаж ч мэднэ. Иймд үзэл бодлоо эвтэйхэн илэрхийлэх хэрэгтэй.
- Та өөрийн сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж аливаа асуудалд хандахдаа ойр дотны хүнээ гомдоохгүй байх талаас нь анхаарах хэрэгтэй.

Бид яагаад заавал хэн нэгнийг шүүмжилдэг вэ? Үүнийг хоёр талаас нь авч үзэж болох юм.

Нэгдүгээрт: Дотроо хуримтлагдсан сөрөг мэдрэмжээ өө сэв, буруу дадал зуршилтай нь холбож гаргадаг.

Хоёрдугаарт: Атаархсан үедээ, мөн атаархах сэтгэлдээ хөтлөгдсөн үедээ.

Гуравдугаарт: Орчин тойрныхоо хүмүүстээ өөрийнхөө хэр нөлөөтэйг мэдрүүлэх гэж оролдсоноос. Магадгүй таныг хэн нэгэн хүн гомдоосон байж болно. Тэглээ гээд та гомдож бухимдсан сэтгэлээ гаргаж байна гээд цаад хүнээ элдэв үгээр дайрч шүүмжлэх гэж оролдсоны хэрэггүй юм шүү. Үүнийхээ оронд таныг хүндэлж хайрлаж явдаг хүмүүстэйгээ харилцан ярилцах ч юм уу аль эсвэл дурын эерэг жишээгээр өөрийгөө үнэлж дүгнэж тайвшруулах хэрэгтэй.

Хийсэн буруу хэргийнх нь төлөө шүүмжлэхдээ тухайн хүнийхээ гадаад дүр төрх, зан араншинтай нь холбоотойгоор янз бүрийн үг хэлж хэрхэвч доромжилж болохгүй юм шүү.


Бусдыг шүүмжлэхэд учир бий...  
Үзсэн: 1779 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй