Шууд Chart

БНАСАУ Япон тэнгис рүү дахин пуужин харвалаа

2021-09-28 12:37:48

БНАСАУ Япон тэнгис рүү дахин пуужингийн туршилт хийлээ. Пуужингийн туршилт Умард Солонгосоос НҮБ-д суух Элчин сайд Ким Сонг НҮБ-ын Ерөнхий ассамблейд үг хэлж байхтай яг давхацсан байна.

Өнөө өглөө Сөүлийн цагаар 6:40 минутад харвасан энэ пуужин чухам ямар төрлийнх байсан нь одоогоор тогтоогдоогүй байна. Харин "Киодо" агентлагийн мэдээлж байгаагаар энэ пуужин тив хоорондын баллистик пуужингийн туршилт байсан гэжээ.

НҮБ-ын Ерөнхий ассамблейд Умард Солонгосын төлөөлөгч Ким Сонг үг хэлэхдээ АНУ-ын Өмнөдийн талтай явуулсан цэргийн сургуулилалт нь манай талд илт дайсагнасан явдал бөгөөд Умардын талаас дуртайяа хариу өгөхөд бэлэн гэлээ.

Энэ нь хоёр тал цэргийн сургуулилалт хийх бүрт манай талаас пуужин туршина гэсэн үг юм. Эдгээр туршилт манай улсын болзошгүй дайнаас урьдчилан сэргийлэх хэрэгсэл гэдгийг хэлж байхтай зэрэгцэн Умардын талаас Япон тэнгис рүү пуужин харвасан юм.

НҮБ-ын Ерөнхий ассамблейн дээд хэмжээний долоо хоногт Солонгосын хойгийн асуудал ид хэлэлцэгдэж байх үед ийнхүү дахин пуужин туршсан нь нөхцөл байдал талуудыг хэлэлцээрийн ширээний ард суух цаг ирснийг харуулсаар байна.

Мэдээж Умардын талаас баллистик пуужингууд туршсаар байгаа нь НҮБ -ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолыг зөрчсөн гэсэн үг. Мөн одоогоор Өмнөд Солонгосын болон АНУ-ын тагнуулын байгууллагууд нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж байна.

Умард болон Өмнөд Солонгос аль, аль нь баллистик пуужингууд туршсан явдал нь Солонгосын хойгийг манай гарагийн хамгийн тогтворгүй бүс болгож байгаад АНУ-ын зүгээс харамсаж байгаагаа илэрхийлсэн бөгөөд хоёр улсыг энхийн замаар хэлэлцээ хийхэд ямар ч саад хориг тавьж байгаагүй гэдгээ илэрхийлсэн юм. 

Харин өнгөрсөн долоо хоногийн чуулганаар Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин улс орны удирдагчдыг Солонгосын хойгийн асуудалд анхаарлаа хандуулж, дайн дууссаныг тунхаглах хэрэгтэй. Энэ нь тус бүс нутгийг цөмийн зэвсэггүй бүс болгоход гаргаж байгаа хүчин чармайлт юм. Өмнөд Солонгосын тал бүх цаг үед Солонгосын хойгт энх тайван тогтооход хүчин чармайлт гаргасаар ирсэн гэж мэдэгдсэн юм.

Энэ сарын 15-нд БНАСАУ Япон тэнгис рүү хоёр ч баллистик пуужин хөөргөсөн бөгөөд түүнчлэн есдүгээр сарын 11-12-ны өдрүүдэд алсын тусгалтай далавчит пуужинг туршсан юм. Мөн өнгөрсөн гуравдугаар сарын 21-нд Шар тэнгис рүү хоёр далавчит пуужин, гуравдугаар сарын 25-нд Японы тэнгис рүү ойрын тусгалын хоёр баллистик пуужин тус тус хөөргөжээ. Ингэсээр Умард Солонгос 2021 он гарсаар зургаа дахь удаагаа пуужингийн туршилт хийлээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНАСАУ Япон тэнгис рүү дахин пуужин харвалаа  
Үзсэн: 569 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй