Шууд Chart

Германы дараагийн канцлер Ольф Шолц “Гэрлэн дохио” Засгийн газар байгуулна

2021-09-28 13:16:10

Германы парламентын сонгуулийн дүн гарч Социал демократ нам ялалт байгуулсан. Ингэснээр дараагийн канцлер тус намын дарга Олаф Шольц болох нь тодорхой болсон юм. Харин Олаф Шолц шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнийг сонгохдоо Ногоон нам болон Чөлөөт ардчилсан намуудыг дэмжихээ илэрхийлсэн юм.

Германы сонгуулийн санал хураалтад аль ч нам иргэдийн 30 хувийн саналыг авч чадаагүй. Гэсэн ч Социал демократ намын нэр дэвшигч Олаф Шольц онооны маш бага зөрүүтэйгээр буюу 25.7 хувийн саналыг авч ялалт байгуулсан юм.

Ажиглагчид энэ удаагийн сонгуулийг өрсөлдөөн ихтэй урьдчилан таамаглах хэцүү сонгууль болно гэж байсан. Гэсэн ч зарим судлаач аль ч нам, эвсэл сонгогчдын 30 хувийн саналыг авч чадахгүй гэж дүгнэсэн нь биелэлээ олоод байна.

Тэгэхээр Социал демократ нам парламентад 735 суудлын 206-г авсан ч олонх болж хараахан чадаагүй тул эвслийн Засгийн газар байгуулна. Харин Олаф Шолцын хувьд сонгуулийн эцсийн дүн гарсны дараа Ангела Меркелийн намыг бус харин Ногоон нам болон Чөлөөт ардчилсан намуудыг Засгийн газрын бүрэлдэхүүнд дэмжихээ илэрсэн.

Тэрбээр Ногоон нам болон Чөлөөт ардчилсан намуудтай хамтран “Гэрлэн дохио” эвсэл байгуулахаар төлөвлөснөө мэдэгдсэн байна. Учир нь дээрх гурван намын бэлгэдэл өнгө нь улаан, ногоон, шар юм.

Германы сонгогчид юу хүссэнийг санал хураалтын дүн харуулна гэсэн юм. Учир нь сонгогчид Социал демократаас гадна энэ хоёр намыг дэмжсэн гэжээ. Ангела Меркелийн санал болгосон нэр дэвшигч Христийн Ардчилсан холбоо, Христийн Нийгмийн холбоо намуудын эвсэл түүхэндээ хамгийн бага санал авсан юм. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Германы дараагийн канцлер Ольф Шолц “Гэрлэн дохио” Засгийн газар байгуулна  
Үзсэн: 440 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй