Шууд Chart

Чихэр хэтрүүлж хэрэглэх нь биеийн эсэргүүцлийг бууруулдаг

2014-05-23 16:09:07

Ихэнх элсэн чихрийг чихрийн нишингэ болон чихрийн манжингаас гарган авдаг. Элсэн чихрийг хоол хүнсэнд чихэрлэг амт оруулах гэж хэрэглэдэг ба ихэнх төрлийн амттаны найрлаганд орсон байдаг.

Тэгвэл Америкийн эрдэмтдийн явуулсан туршилтаар чихрийн өндөр агууламжтай хоол хүнсийг тогтмол хэрэглэвэл тухайн хүний бие махбод олон тооны өвчнүүдэд эсэргүүцэл үзүүлэх чадвараа мэдэгдэхүйц алддаг болохыг тогтоосон байна.  Судалгааг 20 жил явуулсан бөгөөд чихэр ихээр хэрэглэх нь зүрх, судасны өвчинд өртөх өндөр магадлалтай болох нь тогтоогджээ. Мөн чихэрлэг зүйл ихээр хэрэглэх нь ой санамж муудахад нөлөөлдөг байна.

Чихэр хэтрүүлж хэрэглэх нь биеийн эсэргүүцлийг бууруулдаг   
Үзсэн: 1890 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй