Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Өнөөдрийн зурхай /2014.05.25/

2014-05-25 06:00:00
Error loading player: No playable sources found

Өнөөдөр аргын тооллын 2014 оны тавдугаар сарын 25. Ням гараг.  Билгийн тооллын  XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн хаврын илүү дунд улаагчин туулай сарын 26. Дэлгэрүүлэгч одтой, 8 цагаан мэнгэтэй улаан бич өдөр. Адъяа гараг. Өдрийн барилдлага Үхэх.  Шүтэн барилдлага Хүрэлцэхүй. Наран 5 цаг 20 минутад мандан, 20 цаг 40 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.

* * *

Өрнийн зурхай 

Хонины орд (3/21-4/19): Хоёрдмол өдөр. Мэргэжлийн ажилдаа урьдын сурсан арга барилаараа ханд эрсдэл бүү хий. Гэр бүлтэй болж амжаагүй хүмүүс зугаа цэнгэлдээ цаг зав гарга. Энэ өдөр та цаашдын амьдралаа холбох хүнтэйгээ учирч болзошгүй. Энэ өдрийг гэр бүл хүүхдүүд гэрийн ажлаа хийхэд зориул.

 

 Үхрийн орд (4/20-5/20): Аялал жуулчлал бие махбодийн ачаалал үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагаанд таатай өдөр. Таныг ажил хэргийн ба хувийн уулзалт болзоо хүлээж байна. Энэ өдрийг ханьдаа гэр бүлдээ зориул. Өөртөө болон дотны хүмүүстээ зориулан бага хэмжээний баяр зохион байгуул. Хүүхдүүдтэйгээ харьцах нь танд онцгой баяр баясгаланг авчирна.
 

Ихрийн орд (5/21-6/21): Саяхны харамгүй сэтгэл чинь өнөөдөр зовлон болно. Таны хувийн орон зайн хэрэгцээ хүчтэй байх бололтой. Гэр бүлийнхэнээ аваад өдөр тутмын амьдралын явах суухаас холд. Машин доторх зүйлүүд таныг гайхшруулна. Хүүхдүүдийнхээ ярианаас урьд өмнө нь сонсож байгаагүй зүйл сонсож хариуцлагаа ухамсарлах болно.


Мэлхийн орд (6/22-7/22):  Дарамттай өдөр. Эрэгтэйчүүд хамаатан садан болон найз нөхдөдөө санаа тавих, тэдэнтэйгээ хэл амаа ололцоход хамаг цаг заваа барах бололтой. Хайртай хүнээ голд нь ортол гомдоосноос болж хагацал амсч болзошгүй байна. Зүүд зөнтэй. Шарх, цус зүүдлэвэл хэн нэгэн танаас урвана.

 

Арслангийн орд (7/23-8/22): Тайван өдөр. Хамт амьдардаг хүмүүсийнхээ сайн талыг олж хар. Гэр оронд асуудал гарвал сайн бодож, тунгаан шийдэх арга замыг олох хэрэгтэй. Хэрэв та гэртээ зочид урьж үдэшлэг зохиох гэж байгаа бол энэ нь сайхан санаа байх болно. Та өөрийн данснаасаа хэтрүүлэн зарлага гаргахгүй байхыг хичээх хэрэгтэй.

 

Охины орд (8/23-9/22): Гэр бүлтэй охиныхон өдрийн дийлэнхийг гэр бүлдээ зориулна. Хүүхдүүд болон настайчууд хамрын ханиад хүрч таныг жаахан хоргомжлоно. Харин гэр бүлгүй хүмүүс хосоо олоход тун таатай өдөр. Цэвэр агаарт гарах явган алхах зэрэг нь танай гэр бүлийнхэнд эрүүлжих нэгэн гарц байх болно.

 

Жинлүүрийн орд (9/23-10/22): Хэмнэлтэй өдөр. Өнөөдөр хангалттай баяр хөөртэй биш байна гэж бүү бод энэ огтхон ч асуудал биш. Аливаа зүйлийг хэтрүүлэх шинжтэй байна. Мөнгөө хаа сайгүй цацаж, амттан авч идэх зэрэг байдлууд ажиглагдах боловч өөрийгөө хянах гэдэг жинлүүрийн ордны хүн бүрт байдаг зан араншин. Өнөөдөр хотоос гарч өөрийгөө барьж хулэлгүйгээр зугаалж цэнгээрэй.
 

Хилэнцийн орд (10/23-11/21): Хөгжилтэй өдөр. Өнөөдөр хилэнцүүд уулзаагүй удсан найз нөхөдтэйгөө уулзаж, цагийг хамтдаа өнгөрөө. Нийгмийн харилцаагаа өргөжүүлэхийн тулд илүү их ажиллах хэрэгтэй бөгөөд энэ нь ирээдүйн төлөвлөгөөгөө хялбар хэрэгжүүлэхэд тустай.

 

Нумын орд (11/22-12/21):  Таатай өдөр. Хэрвээ та ямар нэгэн зүйлийг төсөөлж, мөрөөдөж чадвал хийж чадна. Бүү эргэлзэж тээнэгэлз. Эерэг бодол санааны хүч өнөөдөр бүрэн гарч ирнэ. Бодол санаагаа нээж гаргаж ирэх нь тун чухал, хүүхэд насныхаа мөрөөдлийг эргэн сана, зүггүйтэж ч болно. Тэгээд эртхэн унтаж амрахаар орондоо ороорой.

 

Матрын орд (12/22-1/19): Чухал ажил хэрэг эхлэх, мэдээлэл ашиглахад таатай өдөр. Эрч хүчээ үр ашигтай хуваарилснаар нийгмийн байр сууриа дээшлүүлнэ. Өөрөөсөө доогуур зиндааны хүмүүстэй бага зэрэг ихэмсэг харьцах, өөрөөсөө дээгүүр байр суурьтай хүмүүстэй зэрэгцэхээр тэмүүлэх нь таны карьерт эерэг нөлөөлөх боловч хамт олон, танилууд тань янз бүрээр ойлгоно.

 

Хумхын орд (1/20-2/18): Эмэгтэй энергитэй өдөр байна. Эмэгтэйчүүдийн нийгэмд хандах хандлага, амьдралын хэвшлийн нөлөө ихэснэ. Ойр дотны хүнтэй харьцах харьцаа нь маш тааламжтай байх болно. Амьдралын хэвшилдээ шулуун шударга байдал, сэргээлтийг бий болго.

 

Загасны орд (2/19-3/20): Эерэг өдөр. Таны бодож, хийж буй бүхэн арай өөр байх болно. Таны үйлдэл дэх энэхүү таагүй зүйлийг юунаас шалтгаалж буйг ол. Таамаглал дэвшүүлэхээ больж чөлөөтэй бай. Та өөрийн талдаа чухал тоглогч байж чадвал амжилтанд хүрэх болно. Аялах төлөвлөгөө чинь цуцлагдаж магадгүй. Таныг хаашаа явж буй талаар юу хийх эсэхэд улс төрийн хүчин зүйлс нөлөөлөх болно.
 


Өнөөдрийн зурхай /2014.05.25/  
Үзсэн: 842 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй