Шууд Chart

Өнөөдрийн зурхай /2014.05.26/

2014-05-26 06:42:41

Өнөөдөр аргын тооллын 2014 оны тавдугаар сарын 26. Даваа гараг.  Билгийн тооллын  XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн хаврын илүү дунд улаагчин туулай сарын 27. Шийдэм одтой, 7 улаан мэнгэтэй улаагчин тахиа өдөр. Сугар гараг. Өдрийн барилдлага Үл зохилдох.  Шүтэн барилдлага Төрөн түгэхүй. Наран 5 цаг 19 минутад мандан, 20 цаг 41 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба гарагийг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Нарийн зөвлөгөөн хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

* * *

Өрнийн зурхай 

Хонины орд (3/21-4/19): Эерэг өдөр. Танд гэнэт шинэ зүйл тулгарана. Та үүнд бэлэн байх хэрэгтэй. Та бүх зүйлд сайтар анализ хийх хэрэгтэй. Эрүүл мэндээ энэ хэвээрээ хадгалъя гэвэл одоо л онцын хүч, чармайлтгүйгээр үүнийг хийж болно. Өөртөө бодит зорилт тавь.
 

 

 Үхрийн орд (4/20-5/20):  Хурцадмал өдөр. Эргэн тойрнынхонтойгоо түрэмгий бүү харьц. Дотны хүмүүстэй халамж анхаарал тавь. Өөрийг тань шүүмжилсэн хүнд бүү эмзэглэ. Хэрэггүй байшин, цэцэрлэгийн тоног төхөөрөмжийг зарж ашиг олж яагаад болохгүй гэж. Хайртын чинь зан ааш гайгүй болно. Амьдралаас өгснийг нь аваад илүү зүйл бүү шаард. Таны хүсэл ба түүнийг биелүүлэх боломж хоорондоо зөрчилдсөнөөс таны төлөвлөгөө бүтэхгүй.

Ихрийн орд (5/21-6/21): Эерэг өдөр. Сурталчилгаа реклам хийж сэтгэл санаагаа өндөр байлгахад тохиромжтой. Тэд хаана ч очсон бүхнийг амжуулж чадна. Сэтгэл санааны өөдрөг байдлаа бүү алд. Таны цайлган сэтгэл, чөлөөт үзэл тань онцгой үнэлэгдэх болно.
 


Мэлхийн орд (6/22-7/22):  Хоёрдмол шинжтэй өдөр. Энэ өдөр ганц бие хүмүүс олон cap, магадгүй олон он жил үргэлжлэх хайр сэтгэлийн адал явдалтайгаа учрахыг үгүйсгэхгүй. Харин зарим хосуудын ярилцдаггүй байдал нь хайртай хүнтэйгээ маргалдах нэг шалтгаан болох болно. Магадгүй энэ байдлаас тань болж сэтгэлт бүсгүй тань таныг буруугаар ойлгож, үнэн сэтгэлийг тань хүлээж авахгүй байхад хүрэх вий.
 

Арслангийн орд (7/23-8/22): Эрэлт хэрэгцээтэй өдөр. Нар болон Буд гарагуудын холбоос таныг зорилгодоо тууштай байхад түлхэц болно. Мөнгөтэй холбоотой асуудал хурцаар тавигдах бололтой. Та өөрийн санхүүгийн байдлаа дээшлүүлэх нь ирээдүйд санхүүгийн хараат байдалд хүрэхэд чухал алхам болно. Болгоомжтой бай. Та илүү зардал гаргах, хийсэн зүйлээ ахин хийх гэх мэт зүйлстэй тулгарч болзошгүй.

Охины орд (8/23-9/22): Санаа амар өдөр. Хуучин таныг сайн таньдаг нэгэн болон найзтайгаа хайр дурлалын жиг ургуулна. Таны нийгмийн амьдрал сарних боловч олон уулзалт хөтөлбөрүүд календарь дээр чинь дүүрэн болно. Өөрийнхөө хүслийг бусдын сонирхолтой нийцүүлэх нь асуудлыг улам амар болгоно. Тантай ижил сонирхолтой хүмүүстэй нийлэх нь тааламжит байдал болон баяр хөөрийг бэлэглэх болно.

Жинлүүрийн орд (9/23-10/22): Болгоомжлох өдөр. Хайр дурлалтай учирна. Үүнийхээ хэрээр ч даруу төлөв байдал ажиглагдана. Казиногоос холуур байж дам хөрөнгө оруулалтаас болгоомжтой ханд. Даруухан намдуу бай. Эс тэгвээс маргааш өнөөдрийнхөө хийсэн үйлдэлд харамсах болно.
 

 

Хилэнцийн орд (10/23-11/21): Энэ өдөр таныг хувь заяаны эргэлт хүлээж байна. Хөгжилтэй, шуугиантай орчин, итгэлтэй хүмүүс, гайхалтай аялал, наргиан, тоглоом зэрэг нь одоо танд хэрэгтэй байна. Өөрчлөлтөд үргэлж бэлэн бай. Ухаалгаар шийдэх шаардлагатай, гэхдээ сэтгэл зүйн хүнд нөхцөлд, маргаанд хэт их ухаан гаргах хэрэггүй.

 

Нумын орд (11/22-12/21):  Азгүй өдөр. Ойрд таныг аз ивээж байна. Харин сарын сүүлээр өөрчлөгдөнө. Та өнөөдөр том мүрий тавих хэрэггүй. Үнэтэй зүйлсээ сайтар хямгадаж, хулгайгаас сэргийл. Үүний зэрэгцээ хосуудын харьцаа ч тун таагүй байна. Тохиолдолын хүмүүстэй бүү танилц. Маш таагүй үр дагавар бий болгоно.

 

Матрын орд (12/22-1/19): Хүнд өдөр. Найз нөхдийнхөө эргэн тойронд байгаа дэмий явган яриаг бүү тоо. Энэ хов живийн ихэнх нь зүгээр л хэн нэгний санаанаас гарсан зүйлүүд байх нь олонтаа. Хэрэв дотны хэн нэгэн чинь ертөнцийн мөнх бусыг үзүүлбэл ар гэрийнхэн рүү нь утасдаж гашуудлаа илэрхийл. Бусдын уй гашууг хуваалцана гэдэг тэдэнд санхүүгийн туслалцаа үзүүлэхээс ч илүү чухал.

 

Хумхын орд (1/20-2/18): Таатай өдөр. Нинжин сэтгэл, хайр, өршөөлийн өдөр байх болно. Спортоор хичээллэх, хурим хийх, хүүхэд олох зэрэгт сайн. Та хайр харамгүй алхам хийх болно. Хэтэрхий бүрэг ичимхий байх хэрэггүй. Өөрийнхөө имижид онцгой анхаарах цаг нь болжээ.

 

Загасны орд (2/19-3/20): Тайвширах өдөр. Хурим, эсвэл ямар нэгэн баярт үйл явдлын ойг тэмдэглэх нь гэр бүлийн түүхэн дэх таагүй харилцааг өөрчилнө. Ахмад хүмүүсээс зарим чухал зөвлөгөө ав. Өнөөдөр буяны ажил хийхэд тохиромжтой. Бусдад туслахаар алтнаас ч үнэтэй хайр, нөхөрлөлийг олж авах болно. Зөв бодол нь эерэг үр дүнг авчирна.
 


Өнөөдрийн зурхай /2014.05.26/  
Үзсэн: 970 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй