Шууд Chart

Хүүхдийн дэргэд нөхрийгөө хардах хэрэггүй...

2014-05-26 10:04:30

Хэзээ ч хүүхдийн дэргэд нөхрийгөө хардаж сэрдсэн яриа дэлгээд хэрэггүй. Учир нь хэзээ нэг өдөр нас биед хүрсэн хойноо эхнэр авахаасаа төвөгшөөдөг болно.

-Эцэг, эхийн хоорондын зөрчилдөөнөөс үүдэн гэр бүлийн уур амьсгал таагүй болдог. Нэн ялангуяа хүүхдийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж сэтгэл санаагаар унах болон янз бүрийн хэрээс хэтэрсэн зүйлийг бодоход хүргэдэг.

-Хоёр биеээ ойлгож харилцан илэн далангүй байх хэрэгтэй. Цоожтой авдар шиг байдал хэзээ ч сайн зүйлд хүргэхгүй гэдгийг санаж явахад илүүдэхгүй.

-Хараалын үг хэлж бие бие рүүгээ давшлах нь тийм ч сайхан зүйл биш. Тэр дундаа хүүхдийн дэргэд уг үйлдлийг хийх нь бүр ч зохисгүй үйлдэл юм. Учир нь хүүхдийн хүмүүжил эцэг, эхтэй холбоотой байдаг гэдгийг анхаарвал зохино.

-Хэн нэгэнтэй ямар ч шалтгаангүйгээр хоёр биеэ хардахаасаа өмнө хардалт гэдэг ямар хар энергитэй зүйл болох мөн ямар сөрөг үр дагаврыг бий болгодгийг ухаарч ойлгох хэрэгтэй.

-Гэр бүлийн ажилд эрх тэгш оролцож байвал зохистой. Учир нь та хоёрын хамтын амьдрал шүү дээ. Аль болох биеэ дааж амьдрахыг хичээгээрэй. Эцэг, эхтэйгээ хамт амьдрах нь тийм ч сайхан хэрэг биш юм. Өдөр тутмын амьдрал чинь ил тод байхаас гадна ямар нэгэн таагүй зүйл болоход үл ойлголцлын асуудал үүсгэж болзошгүй.

-Гэр бүлийн дотоод асуудлыг найз нөхдөдөө ярьсны хэрэггүй. Хичнээн дотны сайн найз нөхөд байлаа ч гэсэн хэзээ нэг өдөр муудсан үедээ бусдад дэлгэхийг үгүйсгэхгүй шүү дээ.

-Хоёр биенийхээ эрх чөлөөнд хэт халдах гэсний хэрэггүй. Тухайлбал, найз нөхөдтэйгээ цагийг өнгөрөөх, ажлаасаа оройтож ирэх үед нь уурлаж бухимдахаа урьтал болголгүй тайван хүлээж авч сурах.

-Эцэст нь хэлэхэд бие биедээ үнэнч байж хоёр биеэ хайрлаж амьдрах нь чухал юм шүү.


Хүүхдийн дэргэд нөхрийгөө хардах хэрэггүй...  
Үзсэн: 2100 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй