
Ямар машин унадагаар нь хүнийг шинжиж болно. Америкийн сэтгэл зүйч Л.Лейсман, Швейцарийн эмч Лютер нар хүнийг унаж буй машинаар нь тодорхойлох боломжийг судалсан байна. Жишээ нь, улаан өнгийн машины эзэн бол тэсвэр тэвчээр жаахан муутай, дав дув гэсэн зантай байж болно. Харин цагаан өнгийн машины эзэн ёсорхуу, шүүмжлэгч, бусдыг дагуулах дуртай хүн байж мэднэ. Цэнхэр өнгийн машины эзэн бол хуучинсаг үзэлтэй, ичимхий, хулчгар хүн байж болно.
Нэлээд боловсролтой, нарийн нягт хүмүүс, ногоон өнгөнд дуртай байдаг. Мөнгөлөг саарал өнгөтэй машины эзэн илэн далангүй зантай, бас нэлээд дээрэнгүй хүмүүс байдаг. Хар өнгө бол албархуу зантай, ийм машин унадаг хүмүүс амьдралын их туршлагатай байдаг. "Форд", "Шевролет"-ыг хүн бүрт тохирох машин гэдэг. “Форл"-ыг биеэ даасан, өөртөө итгэлтэй хүмүүсийн унаа ч гэдэг, Харин "Шевролет" бол хуучныг баримтлагч, арвич хямгач хүний унаа гэнэ.
Сангвин
Жолооны ард: Өөрийгөө бусдад гайхуулахыг хичээдэг. Жолоодлогын онцлог: Ямар ч хамаагүй аргаар өөрийн онцлогийг харуулахыг хичээдэг. Ердийн л загвар хийцийн машинд дуртай, жолоодлогын хувьд эрсдэлтэй.
Холерик
Жолооны ард: Салхи мэт хөнгөн. Жолоодлогын онцлог: Давхих дуртай, үргэлж л хожимдож яарч явдаг. Амь насныхаа үнэ цэнийг мэддэг учраас аюулаас болгоомжлох чадвартай, бөглөрлөөс түргэн гарах, бусдаас хурдан яаж урагшлахаа сайн мэддэг. Машин бол түүний хувьд хүрэх газраа түргэн очих хэрэгсэл. Спорт маягийн хүчтэй машинд дуртай. Жижиг эвдрэлийг өөрөө аргалчихдаг. Ямар нэг юм болоход аргалж дөнгөнө. Холерикүүд жолооны ард утсаар ярих их дуртай. Тийм учраас hand-free түүнд чухал.
Меланхолик
Жолооны ард: Бүгд л түүнийг гомдоох гээд байх шиг санагддаг. Жолоодлогын онцлог: Жолооны ард хэнд ч гологдохооргүй. Уулзвар ойртож байгаа гэдгийг байнга мартдаг. Тийм учраас гэрэл дохио, уулзвар дээр элдэв гэнэтийн явдалд орох нь их. Машиныхаа ойр зуурын зарим зүйлийг мэдэхгүй байх нь элбэг.
Флегматик
Жолооны ард: Бурханд л даатгахаас өөр аргагүй. Жолоодлогын онцлог: Нэг их давхихгүй, нэлээд нямбай явна. Дүрэм шугам зөрчөөд байдаггүй. Осол аваарт орох нь бага, машинаа цэвэрхэн авч явдаг.
Ямар машинтайгаар нь хүнийг шинжиж болно | ||
Үзсэн: 1095 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.