Шууд Chart

Хурдан морины уралдаанч хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хамгаалах тогтоомжийг шинэчилнэ

2021-10-16 10:07:50

Хурдан морины уралдаанч хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах, хамгаалах тогтоомжийг шинэчлэн боловсруулах чиг үүрэг бүхий салбар дундын Ажлын хэсэг хуралдлаа. 

Хурлаар Үндэсний их баяр наадмын тухай хууль болон Хурдан морины уралдааны дүрэмд хүүхдийн эрхийг хамгаалах талаар оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцлээ.

• Уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах, боловсролын үйлчилгээг тасалдуулахгүй байх

• Уралдааны бэлтгэл, сунгаа, үсэргээний үед хүүхдийн эрхийг хамгаалах, хариуцлагыг нэмэгдүүлэх

• Уралдаанч хүүхдийн нас, биеийн жин

• Уралдаанч хүүхдийн бэлтгэл, ур чадвар болон уяачийн морь уях дэг

• Хүүхдийн аюулгүй ослын даатгал

• Хүүхдийн хамгаалалтын хувцас хэрэглэлд тавигдах стандарт

• Уралдаан зохион байгуулагчдын үүрэг, хариуцлага

• Уяачийн болон эцэг эхчүүдийн үүрэг, хариуцлагыг өндөрсгөх зэрэг асуудлыг тусгахдаа судалгаагаа нарийвчлах, нотолгоонд суурилсан зохицуулалтыг хангаж ажиллахаар зөвшилцлөө.

ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвд бүртгэгдсэн монгол үндэстний наадам, хурдан морины уралдааны уламжлалт өв соёлыг хадгалахдаа хүүхдийн аюулгүй байдлыг хангах, цаашид мэргэжлийн морин спортыг хөгжүүлэхэд хууль, эрх зүйн асуудлыг тусгайлан авч үзэх шаардлагатайг гишүүд онцолж байлаа.

Эх сурвалж: ХНХЯ


Хурдан морины уралдаанч хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хамгаалах тогтоомжийг шинэчилнэ   
Үзсэн: 1057 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй