Шууд Chart

БНСУ-ын автомашины экспорт 20 хувиар буурчээ

2021-10-16 11:14:12

Өмнөд Солонгосын автомашины экспорт өнгөрсөн сард 20 хувиар буурсан байна. Энэ нь автомашин үйлдвэрлэлийн гол хэрэглэгдэхүүн хагас дамжуулагчийн хомсдол, цар тахлын хязгаарлалтаас үүдэлтэй ажлын өдөр цөөрсөн зэргээс шалтгаалсан байна.

Өмнөд Солонгосын худалдаа аж үйлдвэр, эрчим хүчний яамны мэдээллээр автомашины экспорт өнгөрсөн есдүгээр сард 151.689 ширхэг болж, өмнөх оны мөн үеийнхээс 20.7 хувиар буурсан байна. Үнийн хувьд автомашины экспорт өмнөх оныхоос 6.1 хувиар буурч 3.56 тэрбум ам.долларт хүрсэн байна.

Үүнд дэлхий даяар бий болсон хагас дамжуулагчийн хомсдол, үндэсний баярын өдрүүдээр олон хоног амарсан, цар тахлын хязгаарлалт зэрэг хүчин зүйлс нөлөөлсөн гэж үзэж байна. Тус улс өнгөрсөн сард намрын ургац хураалтын баяраар л  гэхэд 5 хоног амарсан юм.  

Автомашины дотоодын үйлдвэрлэл нь мөн өнгөрсөн сард 29.7 хувиар буурчээ. Харин дэлхийн зах зээл дээр байгальд ээлтэй автомашины эрэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор цахилгаан автомашины экспорт өнгөрсөн сард түүхэн дээд түвшинд хүрч өсчээ. 

Өмнөд Солонгос улс өнгөрсөн сард байгальд ээлтэй автомашин 34.823 ширхэгийг зарсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 31.3 хувиар өссөн үзүүлэлт юм байна.  

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНСУ-ын автомашины экспорт 20 хувиар буурчээ   
Үзсэн: 1285 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй