Шууд Chart

Өнөөдрийн зурхай /2014.05.27/

2014-05-27 07:46:14

Өнөөдөр аргын тооллын 2014 оны тавдугаар сарын 27. Мягмар гараг.  Билгийн тооллын  XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн хаврын илүү дунд улаагчин туулай сарын 29. Гоё хүүхэн одтой, 6 цагаан мэнгэтэй шар нохой өдөр. Ангараг гараг. Өдрийн барилдлага Арвидах.  Шүтэн барилдлага Хуран үйлдэхүй. Наран 5 цаг 18 минутад мандан, 20 цаг 42 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, шинэ ажил эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, бөө, удганы үйл, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

* * *

Өрнийн зурхай 

Хонины орд (3/21-4/19): Таны ажлын үр дүн гарна. Та сарын сүүлээр гадаад руу явах ч юм уу эсвэл том гэрээ хийнэ. Та дээд зэрэгт хүрэхийн тулд танд төдий чинээ саад тулгарна. Сунаж унатлаа хэт олон цагаар биеийн тамираар хичээллэх хэрэггүй. Ингэх нь ядаргаанд оруулахаас өөр юу ч авчрахгүй.
 

 

 Үхрийн орд (4/20-5/20):  Уламжлалт эмчилгээ сувилгаанд таатай өдөр. Эрэгтэйчүүд таагүй зүйлд орооцолдохгүйн тулд хүсэл сонирхолдоо бүү авт. Өөрийнхөө болон хамтрагчийнхаа биеэ авч явах байдалд дүгнэлт хийх чадвар тань үл ойлголцлоос зайлсхийхэд тусална. Эмэгтэйчүүд эрүүл мэнддээ анхаараарай. Хоолны дэглэм барьж тослог ихтэй хүнснээс татгалз.

Ихрийн орд (5/21-6/21): Зөрчилтэй өдөр. Сарын энэ үед үйл явдал, уулзалтууд эрчимтэй өрнөж зарим нэг нь танаас үл хамаарах шалтгаанаар тасалдана. Өөрийн үйлдлийн зөв гэдэгт анхаарлаа хандуул. Хуультай бүү зөрчилд. Зарим хүмүүс хурим эсвэл хайрын холбоо үүсгэх бүрэн боломжтой.
 

 

Мэлхийн орд (6/22-7/22):  Болгоомжлох өдөр. Өнөөдөр та ажил дээрээ багагүй ярвигтай үүрэг даалгаврыг нэр төртэйгээр гүйцэтгэх чадвартай байх аж. Харин хувийн харилцаанд нулимс, уйтгар гуниг харагдаж байна. Та хайртай хүндээ итгэдэггүй байдлаас болж зүрхээ шархлуулж, өөрийгөө зовоож магадгүй.

 

Арслангийн орд (7/23-8/22): Хуурмаг өдөр. Өнөөдөр та хэд хэдэн сорилттой тулгарах учраас аль болох тайван байхыг хичээгээрэй. Цаг мөч бүрт л таны утасны хонх дуугарч, дарга чинь залгах болно. Бүх зүйлийг зохицуулах чадвар чинь энэ өдөр хэрэг болно. Гүнзгий амьсгаа аваад ажлаа цагт нь дуусгахыг хичээ.\


 

Охины орд (8/23-9/22): Сэтгэл хангалуун өдөр. Хөнгөн зөөлөн өглөө танд тааламжит байдлыг авчирна. Гэр орноо цэвэрлэн, цэцэрлэгтээ том зай гарга. Хүүхдүүдээ спорт тоглоом тоглох, концертонд яв. Хайр дурлалын асуудал дүрэлзэнэ. Ихэнх цагийг дотны хүмүүстээ зориул. Өдөр нь ямар нэгэн дэглэм барих, спортоор хичээллэх санаа төрнө. Хэрвээ жингээ хасах, болзоо чинь амжилтгүй байвал фитнессийн багш хөлсөлж тодорхой хугацаагаар тогтмол хичээллээд үз.

Жинлүүрийн орд (9/23-10/22): Завгүй өдөр. Ажлын завгүй өдрийн дараа суугаад гэрийн хоол идэн телевиз үзэх нь алжаалыг тайлах таатай арга мөн. Өөрийнхөө зохион байгуулах ур чадварыг ашиглан, тэднийг зохион байгуулах төлөөлөгчдийг томилсноор та өөрийнхөө цагийг бусадтай нийлж хөгжилдөхөд зориулах боломжтой.
 

 

Хилэнцийн орд (10/23-11/21): Хуурмаг явдалтай холбогдох өдөр. Ажил хэрэг тийм ч хүнд бус байх боловч ямар ч ашиг авчрахгүй. Хүмүүсийн нөлөөлөлд орж болзошгүй. Хөдөлмөрөө үргэлжлүүлж, бодлоготой шийдвэр гаргаж, болгоомжтой ажиллах нь урхи, занганаас мултрахад тусална.

 

Нумын орд (11/22-12/21):  Оюун санааны хүч шаардсан ажлууд хийгдэх болно. Хүмүүсийн урам зоригийг сэргээх, илтгэл тавих гэж байгаа нумын ордныхонд үзэгчдийн анхаарлыг татахад ямар ч хүндрэл учрахгүй. Гэвч таны эцсийн зорилго бол хүнд тус болохоос садаа болох биш юм. Заримдаа хэрэгцээ шаардлага гарч байгаа хүмүүст хөл дээрээ босох боломж олдож байна.

Матрын орд (12/22-1/19): Хянуур байх өдөр. Хөдөө явах богино аялал болон дэлгүүр хэсэх зэрэг нь сайхан амралт болно. Утас, интернет шуудангаар ирэх үнэгүй бэлэгт болгоомжтой хандаарай. Учир нь иймэрхүү үнэгүй зүйлийн ард асар их үнэ нуугдаж байдаг. Хуурамч хандлага илрэх учраас мэхлэгдэхээс болгоомжил. Мөнгө л мөнгийг дууддаг.

 

Хумхын орд (1/20-2/18): Өнөөдөр зарим нэг нь өөртөө маш итгэлгүй байх болно. Дээд байгууллага,шүүх болон нийгмийн байгууллагад хандахад татгалзсан хариу өгнө. Бичиг баримтаа буруу янзалснаас болж таагүй явдалд хүрч болзошгүй.

 

Загасны орд (2/19-3/20): Болгоомжлох өдөр. Хилэнцийн ордонд нap байрлаж байгаа тул өсвөр насны хүүхэдтэйгээ тоглох болон, шинэ хайр дурлал хайхад тохиромжтой. Түр зуурын сэтгэл хөдлөл баяр баясгалан тохиолдоно. Чухал хүнд тань хэлэх зүйл байгаа. Түүнийг сонсох нь эндүүрлээ залруулахад хэрэгтэй.

 


Өнөөдрийн зурхай /2014.05.27/  
Үзсэн: 1113 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй