
Ядуурлыг бууруулах Японы сангаас Aзийн хөгжлийн банкаар дамжуулан санхүүжин, хэрэгжиж буй “Туул голыг сэргээн сайжруулах төсөл”-ийн бэлтгэл ажлын техникийн дэмжлэг үзүүлэх эхлэлийн хэлэлцүүлэг Цэнгэг ус байгалийн нөөцийн газар болж байна. Төслийн гүйцэтгэгч нь БОНХЯ, хэрэгжүүлэгч нь Туул голын сав газрын захиргаа юм.
Төслийн бэлтгэл ажлын техникийн дэмжлэг үзүүлэх баг нь газрын доорх ус, гадаргын ус, усны барилга байгууламж, байгаль орчин, нийгэм эдийн засаг, санхүү, голын бохирдлын чиглэлээр ажилладаг олон улсын болоод үндэсний нийт 15 мэргэжилтнээс бүрддэг. Тэд хийсэн судалгааны явцаа хоёр өдрийн турш танилцуулж, хэлэлцүүлнэ. Төслийн загвар энэ оны арваннэгдүгээр сард бэлэн болох бөгөөд төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай зээлийн хэлэлцээр 2015 онд хийгдэх юм.
Туул голыг сэргээн сайжруулах төслийн үр дүнд Улаанбаатар хот дахь Туул голын усны чанар, үерийн хамгаалалт сайжрах ба хамгаалалтын бүс дэх орчны эргийн тохижилт хийгдэнэ.
Туул голыг сэргээн сайжруулах төслийг хэлэлцэж байна | ||
Үзсэн: 850 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.