Шууд Chart

АНУ Украиныг НАТО-д элсэхийг дэмжиж байгаагаа илэрхийлэв

2021-10-21 10:25:37

АНУ Украины бүрэн эрхт байдал, гадаад бодлогын шийдвэр нэн ялангуяа НАТО-д гишүүнчлэхийг дэмжиж байгааг тус улсын батлан хамгаалахын сайд Ллойд Оустин мэдэгдлээ. Пентагоны тэргүүн Украин НАТО-д элсэхэд гуравдагч улс хориг тавих эрхгүй гэж мэдэгдсэн нь Орос руу чиглэсэн байр суурь гэж ажиглагчид үзэж байна.

АНУ-ын батлан хамгаалахын сайд Ллойд Оустин мягмар гарагт Киевт хийсэн ажлын айлчлалынхаа үеэр Украины ерөнхийлөгч Зеленскийд бараалхсаныхаа дараа Украины батлан хамгаалахын сайдтай хамтарсан хэвлэлийн хурал хийсэн. Энэ үеэр тэрбээр Украин өөрийгөө, газар нутгаа хамгаалахад нь бид түнштэйгээ хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх болно гэж мэдэгджээ.

Украины батлан хамгаалахын сайд ч улс орных нь батлан хамгаалах хүчин чадлыг нэмэгдүүлэхэд Америкийн оролцоо чухлыг тэмдэглэсэн.

Украин нь Крымийн хойгийг өөртөө нэгтгэж авсан Оростой 2014 оноос хойш зөрчилдөж, Украины зүүн нутагт салан тусгаарлах тэмцэл өнөөг хүртэл үргэлжилсээр байгаа.

Энэ зун Украины ерөнхийлөгч Владимир Зеленский НАТО болон Европын холбоотой нягт хамтран ажиллана гэдгээ мэдэгдсэн бол ОХУ Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан Украиныг НАТО-д гишүүнээр элсэхийн эсрэг байр суурь баримталдаг юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ Украиныг НАТО-д элсэхийг дэмжиж байгаагаа илэрхийлэв   
Үзсэн: 659 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй