Шууд Chart

COP-26 хурал Шотландад коронавирусний халдварыг нэмэгдүүлэх эрсдэлтэй

2021-10-21 15:14:13

Дэлхийн удирдагчдын чуулах COP-26 бага хурал дэлхий нийтийн анхааралд байна. Энэ хурлаар уур амьсгалын эсрэг дэлхийн удирдагчид ямар чиг үүрэгтэй ажиллах чухал асуудлууд хөндөгдөнө. Гэвч

Глазго хотод болох COP-26 цаг уурын дээд хэмжээний уулзалт нь коронавирусний “уурхай” болж халдварын тоог огцом нэмэгдүүлэх эрсдэл дагуулж байна. Халдварын тоо огцом өсөх магадлалыг Их Британийн Засгийн газрын шинжлэх ухааны тэргүүлэх зөвлөхөөр ажиллаж байсан Дэвид Кинг хийсэн юм. Тэрбээр Их Британид коронавирусний батлагдсан тохиолдлын тоо өнгөрсөн долдугаар сарын дунд үеэс хойш хамгийн өндөр түвшинд хүрээд байна гэлээ.

Их Британи бол коронавирусний тархалт маш өндөр байгаа улс. Уур амьсгалын өөрчлөлтийн бага хуралд дэлхийн улс орны удирдагчид өөрсдийн биеэр оролцох нь асуудлыг шийдвэрлэх гэхээсээ вирусний халдварыг нэгэндээ тарааж, эрсдэлийг нь Шотландууд үүрнэ хэмээн мэдэгдсэн байна.

Британийн Засгийн газрын шинжлэх ухааны тэргүүлэх зөвлөх байсан Давид Кингийн зүгээс өнгөрсөн хугацаанд Засгийн газар коронавирусний тархалтыг зогсоохын тулд амны хаалт хэрэглэхийг албадаагүй нь халдварын тархалтыг нэмэгдүүлсээр байгаа гол үндэс болж байна хэмээн буруутгасан юм. Одоогоор Их Британид коронавирусний халдварын 8.5 сая гаруй батлагдсан тохиолдол илэрсэн бол 139 мянга гаруй хүн халдварын хүндрэлээр нас барж, 5 сая орчим хүн эдгэрээд байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

COP-26 хурал Шотландад коронавирусний халдварыг нэмэгдүүлэх эрсдэлтэй  
Үзсэн: 830 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй