Шууд Chart

БНСУ сансрын зөөгч пуужин хөөргөсөн нь тойрог замд орж чадсангүй

2021-10-22 15:10:36

Өмнөд Солонгос анх удаа дотооддоо үйлдвэрлэсэн сансрын зөөгч пуужингаа хөөргөсөн нь амжилтгүй болж сансрын тойрог замд орж чадсангүй. Энэ бүтэлгүйтэл нь тус улсын “Дэлхийн сансрын клуб”-т элсэх арван жилийн төсөлд ухралт хийлээ хэмээн Ёнхап агентлаг мэдээллээ.

“Нури” нэртэй зөөгч пуужин 700 километрийн өндөрт ниссэн боловч 1.5 тонн жинтэй хиймэл дагуулыг тойрог замд оруулж чадаагүй юм. Туршилт амжилтгүй болсны дараа БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин тус улсын Өмнөд эргийн Гохеун тосгон дахь Наро сансрын төвд мэдэгдэл хийж “Харамсалтай нь бид зорилгодоо бүрэн хүрч чадсангүй, гэхдээ оролдлого хийснээрээ маш их бахархаж байна” хэмээн мэдэгдсэн юм. Одоогийн байдлаар ОХУ, АНУ, Франц, Хятад, Япон, Энэтхэг гэсэн зургаан улс л нэг тонноос илүү жинтэй хиймэл дагуул тээвэрлэх сансрын пуужингийн аппарат зохион бүтээсэн байдаг бол БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин ирэх онд "Нури" сансрын пуужинг дахин хөөргөхөөр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн юм.

БНСУ-ын Шинжлэх ухаан, мэдээллийн технологийн сайд Лим Хе Сүк хиймэл дагуул тойрог замд орж чадаагүйг тайлбарлахдаа “521 секундийн турш шатах ёстой түлш ердөө 475 секундийн турш шатаад дууссан нь пуужингийн хурдыг удаашруулсан” гэлээ. “Нури" пуужин нь 200 тонн жинтэй, 47 метрийн урттай бөгөөд шингэн түлшээр ажилладаг хөдөлгүүртэй юм. Пуужингийн эхний болон хоёр дахь угсраа нь 75 тонн, гурав дахь угсраа нь 7 тонн жинтэй байжээ.

Мөн “Нури” зөөгч пуужин нь 1.5 тонн жинтэй, зэвэрдэггүй ган, хөнгөн цагаан блок бүхий хиймэл дагуулуудыг дэлхийгээс 600-800 километрийн тойрог замд хүргэхээр гарсан. Тус пуужинг БНСУ-ын цорын ганц сансрын төв Нарогийн зогсоолоос хөөргөсөн юм.

Сонирхуулахад,

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНСУ сансрын зөөгч пуужин хөөргөсөн нь тойрог замд орж чадсангүй  
Үзсэн: 1531 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй