Шууд Chart

АНУ-ын бүтээсэн дуунаас хурдан пуужингийн туршилт амжилтгүй боллоо

2021-10-23 10:04:39

АНУ-ын бүтээсэн дуунаас хурдан пуужингийн туршилт амжилтгүй боллоо. Энэ нь Пентагоны өнгөрсөн 4 сараас хойшии хоёр дахь удаагийн бүтэлгүй ородлого болж байна.

Пентагон пүрэв гарагт Аляска мужийн Кодиак дахь Номхон далайн боомтод дуунаас хурдан пуужингийн ээлжит туршилтаа хийсэн юм. Туршилт амжилтгүй болсон  АНУ-ын ОХУ болон БНХАУ-тай хийж байгаа зэвсэглэлийн уралдаанд ухралт хийлээ гэж Пентагон мэдэгдсэн юм. 

Туршилт амжилтгүй болсон нь дуунаас хурдан пуужингийн технологи ямар нарийн, чухал технологи гэдгийг харуулж байна гэж зарим шинжээч үзэж байна.

Пентагоны хэвлэлийн төлөөлөгч, дэслэгч Тим Горман "Туршилтууд амжилтгүй болж байгаа нь маш нарийн төвөгтэй технологиудыг хөгжүүлэх үндэс суурь болно" гэж мэдэгдсэн юм. 

Пентагоны хувьд энэ төрлийн зэвсгийг нэн яаралтай хөгжүүлэх шаардлагатай. Учир нь ОХУ болон БНХАУ дуунаас хурдан пуужингийн өөрсдийн хувилбаруудыг амжилттай туршсаар байна гэж "CNN" онцолсон байна.  

Өнгөрсөн амралтын өдрүүдэд “Фаяниншил таймс” сонинд БНХАУ цөмийн цэнэгт хошуу тээвэрлэх чадалтай дуунаас хурдан пуужин туршсан гэх мэдээлэл гарсан. Харин даваа гарагт БНХАУ пуужин хөөргөсөн мэдээллийг үгүйсгэж сансрын хөлгийн ердийн туршилт байсан гэж мэдэгдсэн юм. 

Харин энэ сарын эхээр ОХУ "Циркон" нэртэй шумбагч онгоцоор дуунаас хурдан пуужин туршсан нь амжилттай болсон тухай мэдэгдсэн. Хэдийгээр АНУ-ын дуунаас хурдан шинэ пуужингийн туршилт бүтэлгүйтсэн ч технологио үргэлжлүүлэн хөгжүүлж дараагийн оролдлогоо удахгүй хийнэ гэж Пентагон мэдэгдээд байна.

"Марч-5" болон түүнээс дээш хурдтай пуужингууд нь пуужингийн довтолгооноос хамгаалах системд хүндрэл учруулдаг байна. Дуунаас хурдан энэ зэвсэг нь пуужингийн довтолгооноос хамгаалах системээс маневрлан зайлсхийж чаддаг байна. 

Өнгөрсөн дөрөвдүгээр сард АНУ-ын Агаарын цэргийн хүчнийхэн дуунаас хурдан пуужинг В-52-аас шумбагч онгоцноос хөөргөх оролдлого хийгээд бүтэлгүйтэж байсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын бүтээсэн дуунаас хурдан пуужингийн туршилт амжилтгүй боллоо  
Үзсэн: 824 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй