Шууд Chart

БНХАУ: 2025 он гэхэд ногоон эдийн засгийн анхан шатны тогтолцоог бий болгоно

2021-10-26 11:52:54

БНХАУ-ын Коммунист намын төв хороо, Төрийн зөвлөлийн хамтран гаргасан удирдамжид хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах тал дээр төвийг сахиж, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд бүрэн нийцүүлэх ёстой гэжээ.

Үүний тулд улсын хэмжээнд шат дараатай төлөвлөлтүүд хийх, байгаль хамгааллыг асуудлуудыг эрэмбэлэх, ногоон эрчим хүчинд шилжиж болох давуу талуудаа ашиглах, эдийн засгийн эрсдэлээс хамгаалах зарчмуудыг баримтлах ёстой гэсэн байна.

Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах гол зорилтуудын тухайд:

- ДНБ-ий нэгжид ногдох эрчим хүчний хэрэглээг 2020 оны түвшнээс 13.5 хувиар бууруулна.

- ДНБ-ий нэгжид ногдох хүлэмжийн хийн ялгарлыг 2020 оны түвшнээс 18 хувиар бууруулна.

- Эрчим хүчний хэрэглээнд нүүрсний эзлэх хувийг 20 хувь болгоно.

- Ойн бүрхэвчийг 24.1 хувьд хүргэж, ойн нөөцийг 18 тэрбум шоо метр болгож нэмэгдүүлнэ гэлээ.

Цаашлаад 2030 он гэхэд нийгэм, эдийн засгийн иж бүрэн ногоон өөрчлөлтийн талаар мэдэгдэхүйц амжилтад хүрч, эрчим хүчний хэмнэлтийг олон улсад жишиг болохуйц өндөр түвшинд хүргэх юм. ДНБ-ий нэгжид ногдох эрчим хүчний хэрэглээ буурснаар дагаад хүлэмжийн хийн ялгарал тогтмол буурч, 2060 он гэхэд ногоон эрчим хүчний хэрэглээг 80 хувьд хүргэх аж.

Ингэснээр, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, хүн төрөлхтөн байгальтайгаа эв найрамдалтайгаар оршин тогтнох болно хэмээн гэж баримт бичигт тусгагджээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ: 2025 он гэхэд ногоон эдийн засгийн анхан шатны тогтолцоог бий болгоно  
Үзсэн: 547 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй