Шууд Chart

Хяналт шалгалт үргэлжилж байна

2021-10-26 10:39:45

Онцгой байдлын Ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн хүрээнд нийслэлийн хэмжээнд зоорийн давхарт үйл ажиллагаа явуулдаг иргэн, хуулийн этгээдийн барилга байгууламжид гамшгаас хамгаалах болон  галын аюулгүй байдлын тухай хууль, стандарт, норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах төлөвлөгөөт хяналт шалгалтыг 2021 оны 10 дугаар 20-ны өдрөөс эхлээд байна.

Хяналт шалгалтанд одоогийн байдлаар 63 объект хамрагдаж, галын аюулгүйн дүрэм, норм, стандартын холбогдох заалтыг зөрчсөн 259 зөрчил илрүүлж, 49 зөрчлийг газар дээр нь арилгуулан, бусад зөрчлийг арилгуулахаар Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн танилцуулга 6, дүгнэлт 1, заавал биелүүлэх албан шаардлага 38, мэдэгдэл 19-ийг байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хүргүүлж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна.

Хяналт шалгалт 2021 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр хүртэл үргэлжилнэ гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ


Хяналт шалгалт үргэлжилж байна  
Үзсэн: 512 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй