Шууд Chart

Ши Жиньпин: 1971 онд НҮБ-д суудлаа сэргээсэн нь БНХАУ-д чухал үйл явдал болсон

2021-10-26 14:34:04

БНХАУ НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн таван орны нэг. Өнгөрсөн хугацаанд тус улс НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд 50 мянга гаруй албан хаагчаа илгээжээ. Мөн НҮБ-ын Энхийг сахиулах үйл ажиллагааны санхүүжилтэд дэмжлэг үзүүлдэг чухал орон болсон байна. Мөн БНХАУ-ын дарга Ши Жиньпин “Хүн төрөлхтний төлөөх хамтын ирээдүйн нийгэмлэгийг байгуулах нь дэлхийн өнөөгийн сорилтуудыг хамтдаа шийдвэрлэх, алсын хараа” хэмээн онцлон тэмдэглэсэн байна.

Дэлхий нийтийг хамарсан цар тахал хүн төрөлхтнийг, халдварт өвчинтэй тэмцэх үйлст татан оруулсан. Энэхүү хүнд хэцүү цаг үед хүмүүс бие биендээ туслах, зорилгоор “Хүн төрөлхтний төлөөх хамтын ирээдүйн нийгэмлэг”-ийг байгуулах эхлэлийг тавьсан байна. Энэ онд БНХАУ ядуурлын эсрэг тэмцэлдээ бүрэн ялалт байгуулснаа зарласан бөгөөд, цаашид чинээлэг нийгмийг байгуулах зорилтоо хэрэгжүүлж, орчин үеийн социалист улсыг байгуулах шинэ аянд гарснаа мэдэгдсэн.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ши Жиньпин: 1971 онд НҮБ-д суудлаа сэргээсэн нь БНХАУ-д чухал үйл явдал болсон  
Үзсэн: 925 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй