Шууд Chart

Дэлхийн 100 орчим улс метан хий ялгаруулалтаа бууруулахаа амлав

2021-11-04 10:03:07

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 26 дугаар бага хурлын дээд түвшний уулзалтын хүрээнд дэлхийн 100 орчим улс метан хий ялгаруулалтыг 2030 он гэхэд 2020 оны түвшингөөс 30 хувиар бууруулах амлалт авлаа. Дэлхийн дийлэнх улс орон дэлхийн дулааралд нөлөөлж байгаа нэг хүчин зүйлийн нэг метан хийг бууруулахаар гарын үсгээ зурсан энэхүү амлалтыг АНУ болон Европын холбоо тэргүүлж ажиллах аж.  

Тодруулбал, дэлхийн метан хийн хамгийн гол ялгаруулагч 10 орны зургаа нь буюу АНУ, Бразил, Мексик, Индонези, Нигери, Пакистан зэрэг уг амлалтад нэгдсэн байна. Харин дэлхийн метан хийн гол ялгаруулагч орнууд болох Орос, Хятад, Энэтхэг, Иран зэрэг орнууд энэ амлалтад нэгдсэнгүй.

2019 оны судалгаанаас харвал метан хий хамгийн  их ялгаруулдаг орнуудыг Хятад 16 хувь, Энэтхэг 8,8 хувь, АНУ 6,9 хувь, Европын холбоо Их Британийг оролцуулаад 6,2 хувь, Орос 4,8 хувиар тэргүүлдэг байна. АНУ нь газрын тос, байгалийн хийн дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч. Харин Европын холбоо байгалийн хийн дэлхийн хамгийн гол импортлогч. Эдгээр улс дэд бүтцээсээ ялгарч байгаа метан хийн алдагдлыг бууруулбал дэлхийн дулаарлыг сааруулахад чухал нөлөө үзүүлж магадгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна. Цагаан ордны тэргүүн метан хий алдагдлыг бууруулахаас гадна дэлхийн дулаарлыг хязгаарлахын тулд дэлхий даяар дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулахаа амласан.

АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден: АНУ-ын Метан хий ялгаралтыг бууруулах дараагийн алхмуудыг зарлаж байна. хоёр арга замаар бууруулна. Нэгд Байгаль орчин хамгаалах агентлагаар дамжуулан одоо хэрэглэж байгаа болон шинээр тавигдаж байгаа газрын тос, байгалийн хийн хоолойгоос метан хий алдагдлыг бууруулах, хоёрдугаарт Тээврийн яамаар дамжуулж байгалийн хий дамжуулах хоолойгоос алдагдаж байгаа аюултай байж болох хог хаягдал ялгаруулахыг бууруулах болно.

Газрын тос, байгалийн дэд бүтцийн алдагдал, хуучин нүүрсний уурхай, хөдөө аж ахуйн салбар, хог хаягдал булдаг газрууд нь Метан хий ялгаруулдаг гол эх үүсвэр нь болдог юм байна. Метан хий ялгаруулалттаа бууруулах амлалтад дэлхийн метан хийн 50орчим хувийг ялгаруулдаг улс орнууд нэгджээ. Метан нь нүүрсхүчлийн давхар ислээс илүү агаар мандалд дулаан хадгалах нөлөөтэй ч бууруулахад хялбар учраас метаныг багасгаснаар дэлхийн дулааралтай тэмцэхэд үр дүн үзүүлнэ гэж мэргэжилтнүүд үздэг.

Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула Фон Дер Ляйен: Энэ амлалт чухал, гэхдээ зорилтдоо хүрэх нь бүр их чухал. Хүлэмжийн хий, метан хийг буруулснаар бидний амьдарч байгаа дэлхий ертөнцөд бүр цаашлаад хүн төрөлхтөнд тустай. Өөрөөр хэлбэл бид энэ амлалтаа биелүүлбэл 200гаруй мянган хүнийг цаг бусын үхлээс аварч чадна. Бид олон зуун мянган хүнийг амьсгалын замын холбогдолтой өвчлөлөөс хамгаалж, жилд 20сая тонн ургац алдахаас сэргийлж чадна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дэлхийн 100 орчим улс метан хий ялгаруулалтаа бууруулахаа амлав  
Үзсэн: 975 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй