
Өнөөдөр аргын тооллын 2014 оны тавдугаар сарын 29. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн хаврын илүү дунд улаагчин туулай сарын 1. Чөлөөт эх одтой, 4 ногоон мэнгэтэй цагаан хулгана өдөр. Бархасвадь гараг. Өдрийн барилдлага Үл тохирох. Шүтэн барилдлага Төрөн түгэхүй. Наран 5 цаг 16 минутад мандан, 20 цаг 44 минутад жаргана. Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, бүтээл, туурвил эхлэхэд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *
Өрнийн зурхай
Хонины орд (3/21-4/19): Хэмжээлэшгүй аз жаргалтай өдөр. Хайртай хүндээ эсвэл сэтгэл хөдлөлдөө хөтлөгдөн гэр бүлийн амьдралаа зохионо. Энэ үед хайрлан дурлах нь уран бүтээлийн шинэ амжилт гаргах хувийн амьдралаа дээшлүүлэх хүч болно.
Үхрийн орд (4/20-5/20): Зөрчилтэй өдөр. Хувийн амьдралын тогтворгүй байдал уур уцаар хүрэх шалтгаан болно. Хов жив болон муу санаатнуудын далд явуулгатай холбоотойгоор албаны болон нийгмийн байр сууринд тань гэнэтийн эрс өөрчлөлт гарч болзошгүй. Өөрийн хүрээллээ эрүүл саруул ухаанаар дүгнэж цэгнэх шаардлагатай байна.
Ихрийн орд (5/21-6/21): Ажил хэрэгч хүмүүс ирээдүйд бүтээх ажил хэргийнхээ эх суурийг тавих өдөр. Тактикаа боловсруулж бүх зүйлийг нягт нямбай төлөвлөсний эцэст шинэ ажлаа эхэл. Энэ оройг гэртээ зориулсан нь дээр. Боломжоороо өрнүүдээ төлж мөнгө олох нөхцөлийг хай.
Мэлхийн орд (6/22-7/22): Болгоомжлох өдөр. Аливаа санхүүгийн баримт бичигт гарын үсэг зурахаасаа өмнө бүх бичиг баримт бүрэн эсэхийг шалга. Энэ өдөр та болгоомжтой байх нь зөв. Зөвхөн ажил хэрэг дээр ч бус хувийн амьдрал хайр дурлалын тал дээр ч асар их болгоомжлолыг шаардаж байна. Хүүхэд хөгшидөд бол харин ээлтэй өдөр болно. Тэд өдрийг хөгжилдөн тоглон өнгөрөөх нь.
Арслангийн орд (7/23-8/22): Сэтгэл хөдлөм өдөр. Өнөөдөр зугаа цэнгэл, хайр дурлал адал явдал өрнөх бололтой. Та хайрттайгаа илүү дотносох болно. Олон нийтийн өмнө үг хэлэх чадвар чинь нэмэгдэнэ. Хүмүүс таны санааг ойлгон, тухайн сэдвийн талаар гүн ойлгож авахад нь тэдэнд тусал. Ингэвэл та бусдын талархалыг хүлээнэ. Таны гэр бүл болон зүрх сэтгэлтэй чинь холбоотой асуудал таниас шийдвэр гаргахыг шаардана.
Охины орд (8/23-9/22): Тогтвортой өдөр. Гараг эрхэсийн сайн нөлөөллийн үр дүнгээр ихэнх ажил чинь амжилттай байх болно. Таны аливаа зүйлийг зохион байгуулж чаддаг байдлын чинь ачаар урд болсон бүх таагүй зүйлүүд ард үлдэн асуудлууд шийдэгдэнэ. Бизнесийн асуудлууд гэрээ хэлэцээрийг амжилттай шийдсэнээр таны цаашдын карер, албан тушаалд чинь сайнаар нөлөөлөх болно. Удирдах албан тушаалд очиход бэлтгэлтэй байгаарай.
Жинлүүрийн орд (9/23-10/22): Хоёрдмол өдөр. Болгоомжтой бай. Хайрын холбоо тань удаан бус хөнгөн богино байж болзошгүй. Ажил төрөлтэй холбоотой таатай гэнэтийн зүйл тохионо. Та амжилтын оргил өөд гарахад бэлэн байна. Найз нөхөдтэйгээ уулзан, ойр дотныхоо хүмүүсийг сонсох нь танд таалагдах болно.
Хилэнцийн орд (10/23-11/21): Энэ өдөр хуурмаг байдал, ноцтой өдөөн хатгалга, сайн танихгүй хүмүүсийн таагүй харилцаагаар дүүрэн байна. Утсаар ярьсан яриа таагүй байдал авчирна. Хэрэггүй харилцаанд орох хэрэггүй. Чанартай хүнсэнд анхаар, эс бөгөөс өвчин тусч хүндэрч болзошгүй.
Нумын орд (11/22-12/21): Хянуур өдөр. Бизнесийн хамтрагч чинь зарим нэг зүйлд сэтгэл нь зовж магад, тиймээс та аливаа зүйлд шийдвэр гаргахыг хүсч байгаа бол хамтрагчтайгаа илэн далангүй бай. Хэрвээ та 2 хоёулаа зөвшилцөл, итгэлцэлд хүрч чадахгүй бол хувь хүний ялгаануудаа арилгахын тулд яригдаад байгаа асуудалдаа мэргэжлийн хуулийн зөвлөгөө ав.
Матрын орд (12/22-1/19): Хүчирхэг өдөр. Өөртөө итгэлтэй байх байдал чинь өндөр байх бөгөөд энэ сарыг дуустал ийм хэвээр байх төлөвтэй байна. Хэдийгээр өнөөдөр зарим нэг асуудал гарах боловч үүнийг тоолгүй цаашаа алхаарай. Та өөрчлөлт бол татгалзах зүйл биш та өөрийнхөөрөө л байх хэрэгтэй гэдгийг ойлгох хэрэгтэй. Аялалд явж болзошгүй. Өөртөө болон хамтрагчдаа тохирохоор аялалын төлөвлөгөөг гаргаарай.
Хумхын орд (1/20-2/18): Хэрэггүй зүйлээсээ татгалзаж цэвэрших өдөр. Өөрийнхөөрөө зүтгэж тэдний зам дээр байгаа боломжийн өөрчлөлтийг үл ойшоох болно. Сайн мэдэхгүй ажлаа хийх хэрэггүй. Сэтгэлээ шаналгахгүйн тулд өөрийн хийсэн алхмыг зөвтгөх гэж зүтгэсний хэрэггүй.
Загасны орд (2/19-3/20): Эерэг өдөр. Шүүх эрх мэдэлтэй холбоотой ажил урагштай байна. Хэрвээ танд эсрэг талаас хангалттай мөнгө хөрөнгө олдохооргүй бол нэртэй өмгөөлөгч авч ажлаа хөөцөлдүүл. Танаас хүчирхэг хүмүүс буйг хүлээн зөвшөөрч, туршлагатай бай. Хайртай хүмүүс харилцан бие биедээ буулт хийснээр зөрчилийг багад нь намдаана.
Өнөөдрийн зурхай /2014.05.29/ | ||
Үзсэн: 1183 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.