Шууд Chart

Японы Хууль тогтоох байгууллага Кишидаг улираан сонголоо

2021-11-11 13:40:39

Кишида анхны Засгийн газрынхаа Гадаад харилцааны сайдаас бусад бүх сайд нараа эргүүлэн томилсон. Боловсролын сайд асан Хаяши Ёшимасаг Гадаад харилцааны сайдад томилсон гэж Японы төв хэвлэлд мэдээлжээ. Кишида энэ 7 хоногийн баасан гарагт шинэ Засгийн газрынхаа коронавирусний эсрэг авах арга бодлогоо танилцуулах юм байна.

Мөн тэрбээр цар тахлын сөрөг нөлөөнд ашиг орлого нь буурсан иргэдээ дэмжих эдийн засгийн шинэ төлөвлөгөөгөө ч эцэслэн батлахаар төлөвлөж байна. Уг төлөвлөгөөнд 18 ба түүнээс доош насны иргэн бүрт 900 орчим америк долларын нөхөн олговор олгохоор тусгажээ. Японы шинээр бүрдэх Засгийн газар ирэх сард чуулган зарлан хуралдуулж, Эдийн засгийн багц хөтөлбөрийг санхүүжүүлэх төсвийн тодотголын тухай хуулийн төслийг өргөн барих төлөвтэй байна.

Японы Ерөнхий сайд шинээр байгуулагдсан эрдэмтдийн зөвлөлөөр өөрийнхөө зарласан капитализмын шинэ загварыг хөгжүүлэх арга замуудыг хэлэлцүүлэх зорилготой байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Японы Хууль тогтоох байгууллага Кишидаг улираан сонголоо  
Үзсэн: 696 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй