Шууд Chart

АНУ БНХАУ-ын зарим компаниудад тавьсан хөрөнгө оруулалтын хоригоо сунгалаа

2021-11-11 13:47:11

Хятад улс хувийн компаниудаа цэрэг арми болон тагнуулын үйл ажиллагаагаа дэмжихэд ашиглах замаар цэргийн аж үйлдвэрлэлийн байгууламжуудаа өргөжүүлж байна гэж АНУ үзэж байна.

Хятадын компаниудын тусламжтайгаар хүчирхэг статустай, их хэмжээний мэдээлэлтэй болсон цэргийн байгууламжууд нь АНУ-ын Аюулгүй байдал, гадаад бодлого, эдийн засагт ноцтой заналхийлэл учруулах нь хэвээрээ байна гэж Байдены засаг захиргаа үзэж байна. Иймд тус хоригийг нэг жилээр сунгаж байгаагаа Ерөнхийлөгч Байден мягмар гарагт мэдэгджээ. АНУ-ын энэ хоригт Хятадын 50 гаруй компани хамаардаг юм байна.

Америкийн талаас хөрөнгө оруулахыг хориглосон холбогдох зарлигт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп анх гарын үсэг зурж байсан юм. Тэдгээр 50 компанийн дунд Хятадын мэдээллийн технологийн Хуавей, харилцаа холбооны компаниуд болон зэвсэг, сансар судлалын хөтөлбөрүүдэд оролцдог Хятадын төрийн өмчит компаниуд багтдаг юм байна. Өнгөрсөн зургаадугаар сард Байдены засаг захиргаа хүнийг хэлмэгдүүлэх, хүний эрхийг ноцтойгоор зөрчих боломж олгодог хэмээн тандалт судалгааны технологи хөгжүүлэгч Хятадын компаниудыг уг жагсаалтанд нэмж оруулсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ БНХАУ-ын зарим компаниудад тавьсан хөрөнгө оруулалтын хоригоо сунгалаа  
Үзсэн: 592 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй