Шууд Chart

АНУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн ирэх долоо хоногт цахим уулзалт хийж магадгүй

2021-11-11 14:08:07

Харин цахим дээд уулзалтыг зохион байгуулах өдрийг хоёр тал хэлэлцэж байгаа юм байна.

Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч болон Вашингтон дахь Хятадын Элчин сайдын яамнаас ирэх долоо хоногт цахим уулзалт болох эсэх талаар мэдээлэл өгөхөөс татгалзжээ. Байдены засаг захиргаа бүрэн эрхээ эхлүүлсэн эхэн үедээ Хятадтай харилцаагаа сэргээх алхмууд хийсэн нь Вашингтоны холбоотнуудыг бухимдуулсан. Харин АНУ-ын албаныхан дэлхийн тэргүүлэх хоёр том эдийн засагтай улс хоорондоо шууд яриа хэлэлцээ хийх нь харилцааг хурцатгах, зөрчилдөөн рүү оруулахаас сэргийлэх хамгийн шилдэг арга зам гэж үзэж байгаа юм.

Вашингтон, Бээжингийн хооронд коронавирусний уг гарал, Хятадын цөмийн зэвсгийн нөөц нэмэгдэж байгаа, Тайваний байдал, худалдааны маргаан зэрэг олон асуудал байгаа учраас энэ удаагийн цахим хурлаас Байдены баг өндөр үр дүн хүлээхгүй байгаа юм байна. Ажиглагчид өнгөрсөн онд дипломат маргааны улмаас хаагдсан Ченьду болон Хюстон хот дахь Консулын газруудыг харилцан нээх тохиролцоонд хүрвэл хоёр талын харилцааны уур амьсгал сайжирч магадгүй гэж таамаглаж байна. Гэвч Байдены засаг захиргаа энэхүү цахим уулзалтаас өмнө Консулын газрыг нээх талаар хэлэлцэхгүй гэж мэдэгджээ.

Өнгөрсөн сард АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан, Хятадын Гадаад харилцааны сайд Ван И нар Цюрих хотноо хэлэлцээ хийсний дараа Байден, Ши Жиньпин нарын цахим дээд уулзалтыг оны сүүлээр хийхээр зарчмын тохиролцоонд хүрсэн юм.

Түүнчлэн Хятадын цар тахлын халдварын хязгаарлалт, Ши Жиньпиний гадаад айлчлал хийхээс зайлсхийж байгаа байдал зэргээс шалтгаалан цахим хурлыг 11 дүгээр сард хийхээр төлөвлөж байгааг хоёр талын эх сурвалжууд өнгөрсөн сард мэдээлж байсан.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн ирэх долоо хоногт цахим уулзалт хийж магадгүй  
Үзсэн: 978 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй