Шууд Chart

Санкт-Петербург хотын иргэдийн вакцинд хамрагдах идэвх нэмэгджээ

2021-11-11 16:51:16

Эдгээр ангилалд багтсан тус хотын иргэд эхний тунгаа 12 дугаар сарын 15-наас өмнө, хоёр дахь тунгаа ирэх оны 1 дүгээр сарын 15-наас өмнө хийлгэсэн байх шаардлагатай.

Өчигдрөөс эхлэн тус хотын оршин суугчдын вакцинд хамрагдах идэвх нэмэгдсэн байна. Эмнэлгийн сайн дурын ажилтан Наталья Гаврушина эрх баригчдын шийдвэрийн дараа вакцинжуулалтын төвүүдэд урт дараалал үүссэн тухай хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Тус улс дотооддоо үйлдвэрлэсэн “Спутник V”, “Спутник лайт” вакцинаар иргэдээ дархлаажуулж байгаа бөгөөд “Спутник лайт” вакциныг коронавирусний халдвар аваад эдгэрсэн иргэдэд хийж байна.

ОХУ-ын халдварын нөхцөл байдал хүнд хэвээр байгаа юм. Лхагва гарагийн байдлаар коронавируст халдварын улмаас 1239 хүн нас барсан нь дахин дээд үзүүлэлт болсон байна. Харин мягмар гарагт 1211 хүн халдварын улмаас нас барсан нь мөн л өмнө байгаагүй өндөр үзүүлэлт байв.  Мөн сүүлийн 24 цагийн байдлаар тус  улсын хэмжээнд 38058 шинэ халдвар бүртгэгдсэн байна.

ОХУ-ын Шадар сайд Татьяна Голикова нас баралтын түвшин улам нэмэгдсээр байгаад Засгийн газрын зүгээс санаа зовниж, вакцинжуулалтын хурдыг эрчимжүүлэх арга хэмжээнүүдийн талаар хэлэлцэж байна гэж мэдэгджээ. ОХУ-д нас баралтын тоо нэмэгдэж байгаа нь Засгийн газар хязгаарлалтыг чангатгахаас өмнө иргэд вакцинжуулалтаас татгалзаж байсантай холбоотой хэмээн мэргэжилтнүүд онцолж байсан юм.

Өнөөдрийн байдлаар тус коронавируст халдварын 8.9 сая гаруй тохиолдол батлагдаж, 250454 хүн нас баржээ. Энэ нь  Европын орнуудад бүртгэгдсэн нас баралтын хамгийн өндөр үзүүлэлт болж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Санкт-Петербург хотын иргэдийн вакцинд хамрагдах идэвх нэмэгджээ  
Үзсэн: 666 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй