Шууд Chart

ОХУ Беларусь, Польшийн агаарын хилийн орчимд эргүүл хийлээ

2021-11-11 18:05:06

Цагаачдын нөхцөл байдал, Польшийн талаас хилийн дагуу цэрэг байршуулсантай холбоотойгоор ОХУ алсын зайн тусгалтай бөмбөгдөгч онгоцнуудаар агаарын хилийн орчимд эргүүл хийжээ.

ОХУ, алсын зайн тусгалтай “Ту-22М” нэртэй хоёр бөмбөгдөгч онгоцоор Беларусийн хилийн орчимд эргүүл хийгээд буцаж ирсэн тухай тус улсын Батлан хамгаалах яам мэдэгдсэн юм. Үүний зэрэгцээ Беларусийн Батлан хамгаалах яамны мэдэгдэлд, хойд болон баруун хилийн дагуу агаарын довтолгооноос хамгаалах зорилгоор ОХУ-ын  армитай агаарын болон хуурай замын хамтарсан сургуулилт хийлээ. Цаашид үүсч болох нөхцөл байдлаас сэргийлэн тогтмол “нислэг” үйлдэх болно хэмээн мэдэгджээ.

Беларусийн Польш, Литв, Латвитай хиллэдэг хилийн орчимд цагаачид олон сарын турш цугларсаар байгаа ч бөгөөд одоо хамгийн хурцадмал үе дээрээ тулаад байна. Европын холбооны зүгээс Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенкогийн дэглэмийг эсэргүүцсэн иргэд Европ руу цагаачлахаар нүүдлийн “томоохон давлагаа” үүсгэж байна гэж мэдэгдээд байна. Мөн тус холбоо, дотоодынхоо эсэргүүцлийг хэрцгийгээр дарсаар байгаа Лукашенкогийн “авторитар” Засгийн газарт хориг арга хэмжээ авсны хариу уг үйлдэл боллоо гэж мэдэгдлээ.

Харин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Беларусь, Польшийн хил дээрх нөхцөл байдлыг маш хурцадмал, болж байгааг онцлон тэмдэглэсэн байна. Мөн тэрбээр Европын холбоо өмнө нь үүнтэй төстэй нөхцөл байдалд орсон дүрвэгсдэд тусалж байсан тухай дурдсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ Беларусь, Польшийн агаарын хилийн орчимд эргүүл хийлээ  
Үзсэн: 933 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй