Шууд Chart

НАСА саран дээр буух төлөвлөгөөгөө 2025 он хүртэл хойшлууллаа

2021-11-12 09:33:08

АНУ-ын Сансар судлалын төвийн захирал Билл Нельсон “Артемис” хөтөлбөрийн талаар сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа “Сарны гадаргуу дээр бууж, анх удаа бүрэн судалгаа хийх төлөвлөгөө 2025 оноос өмнө хэрэгжихгүй нөхцөл байдал үүссэн гэж мэдэгджээ. Учир нь “Артемис” төсөл цар тахлын нөхцөл байдлаас үүдсэн санхүүгийн хүндрэлүүдтэй тулгарч, техникийн хувьд боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын захиргаа 2017 онд “Артемис” төслийг эхлүүлж,  2024 онд саран дээр судалгаа хийх зорилт тавьж байсан юм. Үүнээс гадна саран дээр буух “машин” бүтээх гэрээтэй холбоотой маргаан үүссэн байна. Харин НАСА-гийн зүгээс 2022 оны 2 дугаар сард “Артемис” нэртэй “Орион капсул”-ыг хүнтэй төстэй 2 роботтойгоор сарны тойрог замд оруулах туршилт хийхээр төлөвлөж байна.

АНУ-ын Сансар судлалын төвийн захирал Билл Нельсон БНХАУ сансрын бүтээн байгуулалтаараа АНУ-ын араас хурдацтай гүйцэж яваад сэтгэл дундуур байгаа тухайгаа ярьсан байна. Сарны тойрог замд ажиллаж байгаа БНХАУ-ын гурван сансрын нисгэгч хөлөг урьдчилан тооцоогүй ямар нэгэн биеттэй мөргөлдсөн тохиолдолд яаралтай нүүлгэн шилжүүлэлт хийх сургуулилтаа амжилттай хийсэн тухай даваа гарагт мэдээлсэн юм.

Сонирхуулахад, БНХАУ–ын сансар судлалын төв “Тяньгун” сансрын станцаа сарны тойрог замд угсрах ажлыг 2022 он гэхэд дуусгахаар төлөвлөж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

НАСА саран дээр буух төлөвлөгөөгөө 2025 он хүртэл хойшлууллаа  
Үзсэн: 841 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй