Шууд Chart

Цагаан ордон Жозеф Байден, Ши Жиньпин нарын уулзалтыг баталгаажууллаа

2021-11-13 13:27:15

АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар арваннэгдүгээр сарын 15-нд цахим уулзалт хийхээр төлөвлөж байна гэж Цагаан ордноос мэдээллээ. Дэлхийд эдийн засгаараа тэргүүлэгч их гүрнүүдийн удирдагчдийн цахим уулзалт “хэд хэдэн чухал” асуудлыг шийдвэрлэнэ гэж ажиглагчид үзэж байна.

Хоёр улсын удирдагчдын цахим уулзалт нь талуудын харилцааг сэргээх “хамгийн том боломж” гэж шинжээчид онцолж байна. 

Мэдээж Тайвань, Шинжаан, Хонконгийн асуудлаарх хэлэлцээнд ахиц дэвшил гарахгүй. Гэхдээ уулзалтаар визийн хязгаарлалтыг хөнгөвчлөх, хоёр талын цөмийн зэвсгийн хэлэлцээг бий болгох, эдийн засгийн эргэлтийг сайжруулах, зэрэг олон шинэ санаачилга гаргаж магадгүй тухай "Тасс" агентлагийн шинжээчид нийтэлсээр байна.

Харин Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жен Псаки "Ши Жиньпин Жо Байден нар хоёр улсын хоорондох өрсөлдөөнийг хэрхэн зохицуулах талаар ярилцаж, тодорхой салбарт хамтран ажиллах болно. Уулзалтаас томоохон “үр дүн”, “ахиц дэвшлийг” хүлээх хэрэгггүй гэж бодож байна гэлээ.

Мөн тэрбээр "Хоёр улсын харилцааны гол хэсэг нь "өрсөлдөөн”. Гэхдээ өрсөлдөөн нэмэгдэхийн хэрээр дипломат харилцаа шаардагддаг. Тиймээс өрсөлдөгч орнууд дипломат харилцаагаар үл ойлголцлуудаа зохицуулах хэрэгтэй болдог. Энэ удаагийн уулзалт бол энэ харилцааны тусгал юм" гэж мэдэгдлээ.

Энэ удаагийн цахим уулзалт нь АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын өнгөрсөн хоёрдугаар сараас хойших гурав дахь уулзалт болох юм.

Харин Ши Жиньпины хувь коронавирусний цар тахал дэгдсэнээс хойш  ямар нэг дээд хэмжээний уулзалтад биечлэн оролцоогүй хэвээр байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Цагаан ордон Жозеф Байден, Ши Жиньпин нарын уулзалтыг баталгаажууллаа  
Үзсэн: 851 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй