Шууд Chart

Дубайд хоёр жилд нэг удаа зохион байгууллагддаг агаарын шоу нээгдлээ

2021-11-15 14:23:25

Дубайд хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг агаарын шоу нээлтээ хийлээ. Уг агаарын шоугаар цар тахлын улмаас уналтад орсон агаарын  тээврийн салбарын “сэргэлтийг” харуулахыг зорьсон аж.

Уг агаарын шоу нь олон улсын аялал жуулчлалын гол төвүүдийн нэг Дубайн нисэх онгоцны буудлын ойролцоо болж байна. Таван өдрийн турш зохион байгуулагдах уг арга хэмжээ нь цар тахлын улмаас, өмнөх жилүүдээ бодвол даруухан зохион байгуулагдах төлөвтэй байгаа аж. 

Бойнг болон Эйрбас компаниуд агаарын шоуг уламжлал ёсоор зохион байгууллаа. Тус компаниуд олон тэрбум доллар эргэлддэг агаарын тээврийн салбарт гол өрсөлдөгчид юм. Агаарын шоунаас гадна ОХУ, Израиль зэрэг орнуудын батлан хамгаалах салбарын цэргийн техникийн үзэсгэлэн дэлгэгдлээ. Тус үзэсгэлэнд ОХУ-ын Чэйкмате нэртэй сөнөөгч онгоц оролцжээ.

35 сая долларын үнэ бүхий уг онгоц нь АНУ-ын F-35 онгоцтой харьцуулахад өртөг багатай сөнөөгч онгоц гэгддэг. Мөн үзэсгэлэнгийн үеэр Эйрбас компанийн үйлдвэрлэдэг онгоцнуудын захиалгууд нэмэгдсэн байна. Гэхдээ тус компани борлуулалтын үнийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзжээ. Өнгөрсөн 2021 онд  дэлхийн агаарын тээврийн салбарын нийт алдагдал 138 тэрбум долларт хүрчээ.

Харин олон улсын агаарын тээврийн холбоо ирэх 2022 оны алдагдлыг 52 тэрбум долларт хүрнэ гэж таамагласан байна. Ирэх онд цар тахлын нөхцөл байдлын улмаас аялал жуулчлалын салбар сэргэх эсэх нь эргэлзээтэй байгаа  ч ачаа тээврийн хувьд өссөн юм. Иймээс эрэлт нь нэмэгдэж байгаа ачаа тээврийн онгоцны нийлүүлэлтийг хангах зорилгоор, зарим агаарын тээврийн компаниуд зорчигч тээврийн онгоцоо “ачаа тээврийнх” болгон өөрчилжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дубайд хоёр жилд нэг удаа зохион байгууллагддаг агаарын шоу нээгдлээ  
Үзсэн: 974 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй