Шууд Chart

ОХУ-ын мэргэжилтнүүд цөмийн эрчим хүчний супер реактор бүтээнэ

2021-11-20 11:11:00

Ойрын жилүүдэд ОХУ-ын мэргэжилтнүүд шинэлэг, өндөр үр ашигтай, цөмийн эрчим хүчний супер реакторыг барихаар төлөвлөж байгаа тухай “Росатом” төрийн өмчит корпорац мэдэгдлээ. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, супер реакторыг бүтээх нь богино болон дунд хугацаандаа, тус улсын цөмийн эрчим хүчний салбарт, шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх аж.

Тодруулбал, цөмийн супер реактор буюу суперкритекал усан хөргүүртэй реактор барих тухай материалыг тус улсын төрийн өмчит  "Росатом" корпарацийн албан ёсны сайтад байршуулжээ.

Хүлэмжийн хийг хамгийн ихээр ялгаруулдаг улсуудын хувьд ирээдүйн зорилтоо биелүүлэхэд, цөмийн эрчим хүчийг гол тулгуур болгон эрчим хүчээ гаргаж авах зорилтыг дэвшүүлж магадгүй гэж шинжээчид үзэж байсан. Тэгвэл зарим улс орнуудын хувьд, энэ чиглэл рүү хэдийн анхаарал хандуулж эхлээд байна.

ОХУ-ын хэрэгжүүлэх супер реакторын төсөл нь, илүү орчин үеийн,  шинэлэг технологид тулгуурласан, аюулгүй, ураны ашиглалт бага, гарсан цөмийн хаягдлыг дахин боловсруулснаар, цацраг идэвхт хаягдлын хэмжээг бууруулах  боломжтой аж.

Гол нь уламжлалт усан хөргүүртэй реакторын ажиллагааг хурдан реактортай тохируулснаар бусад ийм маягийн станцуудаас илүү шинэлэг болох юм. Ингэснээр байгальд орших  ураны хязгаарлагдмал нөөц, болон цацраг идэвхт хаягдлын тухай дэлхий нийтэд тулгамддаг хоёр гол асуудлыг шийдвэрлэх боломжтой болно гэж тус компаниас мэдээллээ. Дэлхийн цөмийн нийгэмлэгээс ийм реакторуудыг дөрөв дэх үеийн буюу ирээдүйн цөмийн цахилгаан станц гэж үздэг байна.

Өмнө нь 2018 онд Росатом корпарици нь 2026 он хүртэл ОХУ-ын цөмийн эрчим хүчний салбарыг хөгжүүлэх шинэ стратегийг баталсан. Харин Энэ онд "Росатом" корпорац нь  Кольскийн цөмийн цахилгаан станцад тус бүр нь 600 МВт-ын хүчин чадалтай, хоёр эрчим хүчний блокийг төслийг боловсруулж, барилгын ажлыг нь эхлүүлэхээр төлөвлөж байгаагаа зарлаад байгаа.

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар ийм реактор ажиллуулах нь эрчим хүчний нэгжийн үр ашгийг 45 хувь хүртэл өсгөхөөс гадна мөн аюулгүй байдлын үзүүлэлтүүдийг нэмэгдүүлдэг аж.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ-ын мэргэжилтнүүд цөмийн эрчим хүчний супер реактор бүтээнэ  
Үзсэн: 802 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй