Шууд Chart

Хойд Америкийн удирдагчдын дээд түвшний уулзалт болж байна

2021-11-20 08:02:09

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Канад, Мексикийн удирдагчдыг Цагаан ордонд хүлээн авч уулзлаа. Жо Байден ерөнхийлөгч болсноос хойших Хойд Америкийн удирдагчдын анхны дээд хэмжээний уулзалт юм.

Тодруулбал, АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Канадын ерөнхий сайд Жастин Трюдо, Мексикийн ерөнхийлөгч Лопез Обрадор нартай ганцаарчилсан уулзалт хийсэн байна.  Уулзалтын үеэр төв Америкийн цагаачдын асуудлаар санал зөрөлдөөнтэй хэд хэдэн сэдэв байсан ч удирдагчид эв нэгдлийг эрмэлзэж байгаа аж.

Хойд Америкийн удирдагчдын уулзалт 2016-оноос хойш хийсэн эхний уулзалт бөгөөд Трампын үед хөндийрсөн харилцаа эргэн сэргэх үндэс боллоо гэж удирдагчид онцлон тэмдэглэжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хойд Америкийн удирдагчдын дээд түвшний уулзалт болж байна  
Үзсэн: 758 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй