Шууд Chart

Ирак улс Польш-Беларусийн хилээс иргэдээ татаж эхэллээ

2021-11-20 11:13:59

Иракийн эрх баригчид Польш-Беларусийн хилээс өөрсдийн иргэдээ татаж эхэллээ.  Баасан гарагт Минскээс ниссэн 430 хүний 390 нь Иракийн хойд Курдистан муж дахь Эрбил олон улсын нисэх онгоцны буудал дээр буужээ.

Европын холбоонд хүрэх найдвараа орхисон Иракийн иргэд ийнхүү эх орондоо буцаж байна. Хэдийгээр Иракт цаг агаар дулаахан ч Эрбилийн нисэх онгоцны буудалд буусан хүмүүс хил дээр байхдаа өмссөн өвлийн хувцастайгаа харагдаж байв.

Польшийн зүүн хил дээр 2000 орчим Ойрх Дорнод, Беларусийн цагаачид хүйтэн, чийглэг ойд боогдож хаашаа ч хөдөлж чадахгүй болоод байгаа юм.  Беларусь, Польш улсууд хилийн хямралд нэгнээ буруутгасан хэвээр, асуудал хэр удаан үргэлжлэх нь тодорхойгүй байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ирак улс Польш-Беларусийн хилээс иргэдээ татаж эхэллээ  
Үзсэн: 981 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй