Шууд Chart

Мексикийн математикч линз бүтээхэд хувьсгал хийх олон жилийн түүхтэй математикийн бодлогыг шийджээ

2021-11-21 14:57:08

Линз нь фокус гэж нэрлэгддэг цэг дээр гэрлийн цацрагийг нэгтгэх замаар ажилладаг. Камераар ямар нэгэн объектын зургийг өндөр нарийвчлалтай авах нь линзний цуглуулсан гэрлийн цацрагтай холбоотой байдаг.

Бидний нүд болон телескопууд хүртэл ийм зарчмаар ажилладаг. 2000 орчим жилийн турш эрдэмтдийг төөрөгдүүлж байсан нэг асуудал бол линзүүд нь гэрлийн цацрагийг цуглуулж бүрэн чаддаг эсэх асуудал байсан.

Үнэндээ линзний төв хэсэгт гэрлийн цацраг бүрэн цуглардаг боловч ирмэг хүрээ хэсгүүдээр гэрлийн цацраг тусдаггүй. Үүний нөлөөгөөр зурганд өнгөний хугарал эсвэл гажуудал гэх мэт тохиолддог.

Олон линзүүдийг ашигласнаар бөмбөрцөг хэлбэрийн гажуудлыг бууруулах арга байдаг боловч энэ тийм ч төгс шийдэл биш юм. Линзний тоог нэмэгдүүлснээр камерын өртөг үнэ нэмэгдэхээс эхлээд олон асуудал тулгардаг байна.

Энэ асуудал 1949 Вассерман-Вольфийн бодлого нэрээр нэрлэгдсэн математикийн бодлоготой холбогддог. Мексикийн математикчид болох  Р.Г.Гонсалесь ба Х.А.Чаппора нар энэ бодлогын аналитик шийдийг олсон байна.

Тэд хэлэхдээ энэ загвар нь линзний доторх туяа хоорондоо огтлолцохгүй байхаар тасралтгүй функцүүдийг ашиглах боломжийг олгосон учраас бид энэхүү шийдийг олж чадсан хэмээн мэдээлжээ.

Энэхүү шийд төсөөлснөөс их төвөгтэй боловч линз бүтээх технологид хувьсал хийх бүтээл болсон юм. Өөрөөр хэлбэл, бөмбөрцөг хэлбэрийн гажуудал үүсэх асуудал бүрэн шийдэгдэх боломжтой юм. Энэ томьёоны тусламжтай төгс линз бүтээхэд тулгардаг байсан олон арван жилийн асуудал шийдэгдлээ гэж линз бүтээгчид үзэж байгаа билээ.

Энэхүү нээлт гэрэл зураг авагчдын зураг авалтад төдийгүй одон орон, микроскоп гэх мэт линзтэй холбоотой бүхий л зүйлд дэвшилт авчрах нь дамжиггүй.

Эх сурвалж: ШУА


Мексикийн математикч линз бүтээхэд хувьсгал хийх олон жилийн түүхтэй математикийн бодлогыг шийджээ  
Үзсэн: 769 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй