Шууд Chart

Мексикийн хилээр нэвтрэх гэсэн 600 гаруй цагаач ачсан машиныг саатуулжээ

2021-11-22 13:55:42

Өнгөрөгч баасан гарагт Мексикийн Веракруз боомт хотод 600 гаруй цагаач тээвэрлэж явсан хагас чиргүүл хоёр ачааны машин саатуулсныг Мексикийн үндэсний цагаачлалын хүрээлэн илрүүлжээ.

Ачааны тэвшин дээр байсан цагаачид төв болон өмнөд америк зэрэг 12 орны иргэд байсан бөгөөд 455 нь эрэгтэй, 145 нь эмэгтэй байжээ. Цагаачдыг хоёр ачааны машины чиргүүл рүү чихэж байсан гэж хүний эрхийн комиссын орон нутгийн тэргүүн мэдэгдсэн байна. “Тэнд насан хүрээгүй хүүхдүүд, жирэмсэн эмэгтэйчүүд, өвчтэй хүмүүс ч байсан” гэж Хүний эрхийн комиссын орон нутгийн тэргүүн Тонатиух Эрнандес мэдэгдсэн юм.

Францын мэдээллийн сайтад байршуулсан дүрс бичлэгт уйтгартай, ядарсан дүр төрхтэй хэдэн зуун цагаачдын дотор харгалзах хүнгүй, насанд хүрээгүй ганцаараа явж байгаа хүүхдүүд ч байжээ. Цагаачдын заримыг эх оронд нь буцаах бол заримыг нь Мексикт үлдэхийг зөвшөөрч магадгүй тухай хүний эрхийн комиссын орон нутгийн тэргүүн Тонатиух Эрнандес мэдэгдэлдээ дурдсан.

Төв америк болон АНУ-ын хоорондын хилээр Мексикийн нутаг дэвсгэрээр дамжин асар олон тооны цагаачдын урсгал явдаг. АНУ-д 2020 оны 10 дугаар сараас 2021 оны 9 дүгээр сарын хооронд Мексикээс хууль бусаар нэвтэрсэн 1,7 сая хүн бүртгэгдсэн нь сүүлийн арван жилд байгаагүй өндөр үзүүлэлт болж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Мексикийн хилээр нэвтрэх гэсэн 600 гаруй цагаач ачсан машиныг саатуулжээ   
Үзсэн: 945 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй