Шууд Chart

Висконсин мужид болсон халдлагын үеэр таван хүн нас барлаа

2021-11-23 11:31:44

АНУ-ын Висконсин мужийн Уокеша хотод болсон зул сарын баярын жагсаалын үеэр хурдны спортын машин үзэгчид дундуур дайрч гарснаас таван хүн нас барж, 40 гаруй шархаджээ.

Нас барсан хохирогчид 52-81 насны хүмүүс бөгөөд шархадсан иргэдийн дунд сургуулийн, бага насны хүүхэд ч байсан байна. Зарим хүүхдүүд толгойдоо хүнд гэмтэл авч, яс хугарсан байна. Гэмтэл авсан хохирогчдын дунд 3-16 насны нэг айлын ах дүү гурван хүүхэд ч байгаа юм. Арван хүүхэд эрчим эмчилгээний тасагт эмчлүүлэх шаардлагатай гэж орон нутгийн эмч нар мэдэгджээ.

Уг хэргийг үйлдсэн 39 настай Жуниор Даррел Эрвард Брүүкс, гэр бүлийн маргаанаас зугтаж, бараг ухаангүй уурандаа машин барьж яваад ийнхүү хурд хэтрүүлэн нэг л мэдэхэд баярын жагсаал дунд орчихсон байсан гэж мэдүүлсэн байна.

Даваа гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр тус хотын цагдаагийн дарга Дэн Томпсоны мэдээлснээр, хэрэгтэн этгээд өөрийн хүрэн улаан өнгийн жийп машинаа зориудаар хашлага дундуур дайран, Ваукешагийн Зул сарын баярын жагсаалыг тэмдэглэж байсан олон хүмүүсийн дундуур давхисан аж.

Энэ үйл явдлын дараа тус улсын дэд ерөнхийлөгч Камала Харрис өнгөрсөн шөнө Висконсин хотод болсон явдалд харамсаж байгаагаа илэрхийлээд амиа алдсан хохирогчдын ар гэрт хандаж бид та бүхний төлөө залбирч, та нартай хамт байгаа" хэмээсэн байна.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Висконсин мужид болсон халдлагын үеэр таван хүн нас барлаа   
Үзсэн: 511 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй