Шууд Chart

ХБНГУ-ын Эрүүл мэндийн сайд иргэдээ ковидийн эсрэг вакцинд хамрагдахыг уриаллаа

2021-11-23 11:43:51

ХБНГУ-ын Эрүүл мэндийн сайд вакцин хийлгэхийн ач холбогдлын талаар хамгийн хатуу анхааруулж, ард иргэдээ вакцинд өргөнөөр хамрагдахыг уриаллаа. 

Тодруулбал, тус улсын Эрүүл мэндийн сайд Йенс Шпан Даваа гарагт Берлинд болсон хэвлэлийн бага хурлын үеэр, энэ өвлийн эцэс гэхэд Германд хүн бүр вакцинд хамрагдах шаардлагатай гэж мэдэгдсэн байна.

Мөн тэрбээр, Эрх чөлөө гэдэг нь хариуцлага хүлээхийг хэлдэг бөгөөд вакцин хийлгэх нь нийгмийн өмнө хүлээсэн үүрэг юм гэж мэдэгдээд Дельта хувилбарын хамгийн сүүлийн давлагаа халдварлаж байгаа энэ үед "вакцин хийлгээгүй хүмүүс маш өндөр эрсдэлд байгааг анхааруулсан байна.

Герман улс коронавирусний дөрөв дэх давлагаанд ороод байгаа аж. Халдварын тоо хурдацтай нэмэгдэж, эмнэлгүүдийн ор дүүрч, ачаалал нэмэгдсэн байна. Герман улс Баруун Европ дахь хамгийн бага вакцинжуулалтад хамрагдсан улсуудын нэг бөгөөд нийт хүн амын 68 хувь нь вакцинд хамрагджээ.

ХБНГУ-ын халдварын тархалт, тахал эхэлснээс хойш хамгийн өндөр түвшинд хүрээд байна. Сүүлийн 24 цагийн дотор 30643 шинэ халдвар бүртгэгдсэн нь долоо хоногийн өмнөхөөс 7 мянга гаруй нэмэгджээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ХБНГУ-ын Эрүүл мэндийн сайд иргэдээ ковидийн эсрэг вакцинд хамрагдахыг уриаллаа  
Үзсэн: 996 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй