Шууд Chart

Тээвэрлэлтийн зардал нэмэгдсэн нь жижиг орнуудын эдийн засагт илүү мэдрэгдэнэ

2021-11-23 12:15:07

Тээвэрлэлтийн зардал нэмэгдсэнээр ирэх онд дэлхий даяар бараа бүтээгдэхүүний үнэ 10 орчим хувиар өснө гэдгийг ОУВС болон НҮБ-аас мэдээллэсээр байгаа. Тэгвэл тээвэрлэлтийн зардал нэмэгдсэн нь улс орнуудын бараа бүтээгдэхүүний үнэд үзүүлэх нөлөөлөл өөр өөр байна гэж НҮБ-ын худалдаа хөгжлийн бага хурлын тайланд дурджээ.

Тодруулбал, цар тахлын улмаас дэлхий даяар нийлүүлэлтийн сүлжээ тасалдаж, энэ нь тээвэрлэлтийн зардлыг сүүлийн 18 сарын хугацаанд 7 дахин өссөн байна. НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын тайланд дурдсанаар, чингэлэг тээврийн  үнийн өсөлт ирэх онд бараа бүтээгдэхүүний үнийг 1.5 хувиар өсгөх төлөвтэй байгаа юм. НҮБ-ын тайланд чингэлэг тээврийн зардал одоогийнх шигээ  өсөх юм бол ирэх 2023 он хүртэл дэлхийн импортын зардлыг 11 хувь,  хэрэглээний үнийн түвшинг 1.5 хувиар нэмэгдүүлнэ гэж тооцоолжээ.

Тэгвэл тээвэрлэлтийн зардлын өсөлт улс орон бүрт өөр өөр байх юм. Тухайлбал дэлхийн эдийн засгаараа тэргүүлэгч АНУ-д хэрэглээний үнэ дунджаар 1.2 хувиар, БНХАУ-д 1.4 хувиар өсөх юм. Харин импортын бараа бүтээгдэхүүнээс ихээхэн хамааралтай, хөгжиж байгаа жижиг орнуудад бараа бүтээгдэхүүний үнэ 7.5 хувь ба түүнээс ч дээш хувиар өсөх магадлалтай байна.  Тэгвэл ирэх онд хамгийн ихээр үнэ нь  өсөх магадлалтай бүтээгдэхүүнд электрон бараа, тавилга, бэлэн хувцас  багтаж байна.

Бараа бүтээгдэхүүний өсөлтийн урьдчилсан таамаглал /Эх сурвалж: UNCTAD-ийн тооцоолол/:

  • Компьютер, электрон бараа 11.4%
  • Тавилга болон бусад үйлдвэрлэл 10.2%
  • Нэхмэл эдлэл, бэлэн хувцас, арьсан бүтээгдэхүүн 10.2%
  • Резин болон хуванцар бүтээгдэхүүн 9.4%
  • Эм, эмнэлгийн хэрэгсэл 7.5%
  • Цахилгаан тоног төхөөрөмж 7.5%
  • Автомашин 7.2%
  • Моторт тээврийн хэрэгсэл, чиргүүл, хагас чиргүүл 6.9%
  • Тоног төхөөрөмж 6.8%
  • Машин, тоног төхөөрөмж 6.4%

Эдгээр бараанууд нийлүүлэлтийн сүлжээний хуваарилалтаас болж дэлхийн хэмжээнд хамгийн их буюу 10 хувиар өснө гэж НҮБ-ын худалдаа хөгжлийн тайлан мэдээлэлд дурдсан байна. Эдгээр бүтээгдэхүүн нь  далайн тээвэрт гацсан чингэлэгнүүдийн 17 хувийг нь эзэлж байгаа юм.

Хэрэв чингэлэг тээврийн үнэ энэ хэвээр нэмэгдэж нийлүүлэлтийн сүлжээ тасалдсан хэвээр байвал аж үйлдвэрлэл АНУ болон Евро бүсийн орнуудад 1 хувиас илүү, Хятадад 0.2 хувиар буурах төлөвтэй байна.

Өнгөрсөн аравдугаар сарын сүүлчээр дэлхийн хэмжээнд 600 гаруй чингэлэг ачсан хөлөг онгоц боомтуудын гадна гацсан нь оны эхэн үеийнхээс хоёр дахин их байна гэж Швейцарийн ложистикийн компани мэдэгджээ. Тус компани өнгөрсөн сарын сүүлээр түгжрэл дор хаяж ирэх оны хоёрдугаар сар хүртэл үргэлжилнэ гэж таамаглаж байсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Тээвэрлэлтийн зардал нэмэгдсэн нь жижиг орнуудын эдийн засагт илүү мэдрэгдэнэ  
Үзсэн: 656 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй