Шууд Chart

ОПЕК: Ирэх сард болох хурлаараа олборлолтоо нэмэгдүүлэх эсэхээ шийднэ

2021-11-25 10:42:02

Цар тахлын улмаас өнгөрсөн оны 5 дугаар сараас эхлэн газрын тосны эрэлт буурч, Опекийн орнууд олборлолтоо бууруулсан. Тэгвэл газрын тос экспортлогч орнуудын хувьд олборлолтоо сар бүр нэмэгдүүлж байгаагаа мэдэгдсэн юм.

ОПЕК-ийн орнууд тухайн үед олборлолтоо хоногт 9.7 сая баррелиар бууруулж байсан. Одоо бол тус холбоо олборлолтоо хязгаарлахаа больж, сар бүр 400 мянган баррелиар нэмэгдүүлнэ гэж байгаа ч хүчин чадлын хувьд, энэ их эрэлтийн хангахад олон асуудал тулгарч байгааг Саудын Арабын Эрчим хүчний сайд Сухайл Аль-Мазруэй мэдэгдэв.

Түүний мэдэгдэлд, АНУ-ын шахалтаас үл хамааран ОПЕК болон түүний холбоотнуудын зах зээлд нийлүүлэх газрын тосны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхгүй байх шийдвэрээ хамгаална гэв. Тэрбээр, "Бид бүх техникийн өгөгдлийг судалж байгаа бөгөөд улс орнууд нөөцөө гаргаж эхэлбэл бидний хүчин зүтгэл ямар ч логикгүй болно гэжээ.

ОПЕК буюу газрын тос экспортлогч орнууд мөн тэдний холбоотнууд 12 дугаар сарын 2-нд хуралдаж, "эрэлт нийлүүлэлтийн тэнцвэрт байдал" дээр үндэслэн шийдвэр гаргана гэж Саудын Арабын эрчим хүчний сайд Сухайл Аль-Мазруэй хэлсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОПЕК: Ирэх сард болох хурлаараа олборлолтоо нэмэгдүүлэх эсэхээ шийднэ  
Үзсэн: 744 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй