Шууд Chart

Үдийн цайны дараа унтах нь ой санамжийг сайжруулдаг

2014-05-30 13:52:23

Хоол идсэний дараа ердөө ганцхан цаг унтахад ядаргаа тайлагдаж, тархины үйл ажиллагаа сайжирдаг болохыг Калифорни муж улсын Беркли их сургуулийн эрдэмтэд тогтоожээ. Эрдэмтэд судалгааны ажилдаа сайн дурын 39 хүнийг хоёр баг болгон үд дундын үед цуврал тест явуулсан байна.

Эхний багийн хүмүүст дуг хийх боломж олгож, харин нөгөө багийнханд тийм боломж олголгүй ажлыг нь үргэлжлүүлэн хийлгэжээ. Энэ тестийн дүнд өдрийн цагаар амралтгүй ажлаа хийж байсан хүмүүстэй харьцуулахад амарч байсан хүмүүсийн ажлын чадавх давуу байсан нь харагдсан байна.

Урьд нь Калифорни муж улсын эрдэмтдийн баг нойргүй хоносон оюутны тогтоох чадвар 40 хувиар мууддаг болохыг баталж байжээ.

Сонирхуулахад, Британийн Ерөнхий сайд агсан Уинстон Черчилл, Маргарет Тэтчер, АНУ-ын Ерөнхийлөгч Жон Кенниди, үзэсгэлэнт Мэрилин Монро, агуу эрдэмтэн Альберт Эйнштейн нар хоол идсэнийхээ дараа дуг хийдэг байсан гэнэ.


Үдийн цайны дараа унтах нь ой санамжийг сайжруулдаг   
Үзсэн: 1327 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй