Шууд Chart

Элчин сайд Д.Давааг ОХУ-ын "Найрамдал" одонгоор шагнав

2021-11-26 17:43:12

Монгол Улс, ОХУ хоорондын иж бүрэн стратегийн түншлэлийг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн зарлигаар Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Давааг ОХУ-ын "Найрамдал" одонгоор шагнав.

ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Элчин сайд Д.Даваад "Найрамдал" одонг гардуулсан бөгөөд С.В.Лавров нь Элчин сайд Д.Даваагийн хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж, талархал илэрхийлсэн байна. 


Элчин сайд Д.Давааг ОХУ-ын "Найрамдал" одонгоор шагнав  
Үзсэн: 532 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй