Шууд Chart

“National Geographic”-ийн "Афган охин"-д Итали улс дүрвэгчийн статус олголоо

2021-11-27 12:30:56

1985 онд "National Geographic" сэтгүүлийн нүүрэнд нийтлэгдсэн "Афган охин" нэртэй зураг дэлхийд алдартай. Афганистан-Пакистаны хил дээр дүрвэгсдийн хуаранд амьдарч байсан пуштун гаралтай өнчин охин Шарбат Гулагийн гайхалтай хөрөг зураг нь дэлхийд дүрвэгсдийн хямралыг гүн гүнзгий мэдрүүлсэн гэдэг.

Тэгвэл уг хөрөг зургийн эзэн, өдгөө 40 гарч яваа Шарбат Гулад Италийн Ерөнхий сайд Марио Драги дүрвэгчийн статус олгож, амьдрах эрхтэй болголоо. Одоогоор Шарбат Гула Ромд ирсэн гэж тус улсын Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээлж байна. 

"Афган охин" хөрөг зургийг анх гэрэл зурагчин Стив Маккари 1984 онд авч, дараа жил нь буюу 1985 онд "National Geographic" сэтгүүлд хэвлүүлсэн байдаг. Харин өнөө хэр нь алдартай хөрөг зургийн эзэн Шарбат Гула олон жилийн турш Пакистан улсад чимээгүйхэн амьдарч байжээ.

Харин өнгөрсөн наймдугаар сард Талибанчууд төрийн эрхэнд гарах үеэр Шарбат Гула Италийн Ерөнхий сайдад хандан Афган иргэдэд туслахыг хүссэнээр Италийн Ерөнхий сайд түүнд цагаачлалын эрх өгсөн байна. Италийн Ерөнхий сайд Марио Драги хэлэхдээ "Афган охин" зураг Афганистаны ард түмэн туулж өнгөрүүлсэн бүхий л түүхийг харуулсан гэж онцолжээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“National Geographic”-ийн "Афган охин"-д Итали улс дүрвэгчийн статус олголоо  
Үзсэн: 784 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй