Шууд Chart

Энхийг сахиулагчид  БНӨСУ-аас эх орондоо ирнэ

2021-11-27 14:03:09

Цэргийн багийн нэгдүгээр цуврааны бие бүрэлдэхүүн 2021 оны 10 дугаар сарын 20, хоёр дахь цуврааны бүрэлдэхүүн 11 дүгээр сарын 8-ний өдөр эх орондоо ирсэн юм.

Харин 3 дахь цуврааны бүрэлдэхүүн өнөөдөр буюу 11 дүгээр сарын 27-ны өдөр ирэхээр төлөвлөөд байна.

Зарим мэдээллийн сайтууд манай энхийг сахиулагчдыг Өмнөд Африкаас ирж байгаа хэмээн ташаа мэдээлэл тавьж, иргэд янз бүрийн санал сэтгэгдлийг ихээр бичсэн байна.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд даян дэлхийн энх амгалангийн үйл хэрэгт хүчин зүтгэж, Нэгдсэн Үндэстний Байгууллагын болон монгол эх орон, төр, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй гүйцэтгэж буй цэргийн багийн ээлж хүлээлцэх ажлыг халдвар хамгааллын дэглэмийг хатуу чанд сахисны үндсэн дээр батлагдсан хуваарийн дагуу зохион байгуулж байгаа тул үнэн бодит мэдээллийг авч, түгээж байхыг иргэд, хэвлэл мэдээллийн ажилтнуудаас хүсье гэж ЗХЖШ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.


Энхийг сахиулагчид  БНӨСУ-аас эх орондоо ирнэ  
Үзсэн: 1040 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй